Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

DATA VISUALIZATION: Сонгуульд нэр дэвшигчид ямар тээврийн хэрэгсэл эзэмшдэг вэ?

A.Жаргал
2020 оны 6 сарын 8
iKon.MN

Сонгуульд өрсөлдөх 606 нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгээс бид энэ удаа тээврийн хэрэгслийг онцолж байна. 

606 нэр дэвшигч 749 ширхэг тээврийн хэрэгсэлтэй. LC-200 машин 78 нэр дэвшигч эзэмшиж байгаа нь хамгийн түгээмэл загвар болж байна.

Нэр дэвшигчдийн эзэмшиж буй нийт машины 47 хувь буюу 353 нь туулах чадвар өндөртэй "Hummer", "Ford", "Land Rover" зэрэг байгаа бол 40 хувь буюу 303 нь суудлын жижиг машин эзэлжээ. Тухайлбал, 

Нэр дэвшигчдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дунд

  • микроавтобус 14
  • тусгай зориулалтын машин 7
  • жижиг ачааны машин 17
  • том ачааны машин 15
  • мотоцикл 34 ширхэг байна.

Нийт 34 мотоциклийн 28 нь УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшиж буй Б.Ганцэцэгийн эзэмшилд байдаг гэсэн сонирхолтой тоо байна. Мөн суудлын автомашины талаас илүү хувь "Toyota"-ийн машин бөгөөд 68 нь "Prius" байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.