ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН
DATA VISUALIZATION: Төрийн албан тушаалтнуудын ХОМ (Шинэчлэгдсэн)
iKon.MN
Төрийн өндөр болон бусад албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас гаргажээ.
Энэхүү хураангуйд 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87, нийт 236 албан тушаалтны /2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 7 албан тушаалд томилгоо хийгдээгүй болно/ мэдүүлгийг багтаажээ.
- Хамгийн их орлоготой нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар /10,304,620.7 мян.т/
- Хамгийн өндөр үнэлгээтэй ОС, барилга байгууламжтай нь УИХ-ын гишүүн А.Сүхбат /9,200,000.0 мян.т/
- Хамгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү /1,185,000.0 мян.т/
- Гэр бүлийн гишүүдийн нийт орлогоороо тэргүүлэгч нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь /1,843,822.3 мян.т/
- Хамгийн өндөр үнэтэй мал аж, ахуйтай нь УИХ-ын дарга М.Энхболд /900,000.0 мян.т/
- Хамгийн үнэтэй үнэт эдлэл, урлаг, түүхийн зүйлсийн цуглуулгатай нь УИХ-ын гишүүн А.Сүхбат /2,200,000.0 мян.т/
- Хамгийн өндөр хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү /21,195,800.0 мян.т/
- Хамгийн үнэтэй газартай нь УИХ-ын гишүүн М.Билэгт /4,210,000.0 мян,т/
- Хамгийн их өр төлбөртэй нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил /18,851,851.4 мян,т/
Түр хүлээнэ үү!!
