Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Луу жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

A.Жаргал
2024 оны 2 сарын 9
IKON.MN

Эрхэм танд XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн мөр гаргах зурхай болон суудлын заслыг хүргэж байна. 

Шинийн нэгний өглөө тэр жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэдэж зүг чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөллийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ. 

Доорх дүрснээс өөрийн төрсөн жилээ сонгоно уу! /Буцах бол голын дугуй дүрс дээр дарна уу./

 

Icons Designed By 588ku from Pngtree.com

Эрэгтэй хүний "билгийн" насыг "Гал"-аас нар зөв, эмэгтэй хүнийг "Ус"-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно.

Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал Суудал өнцөгдсөний, нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал Суудал салгуулах засал хийлгэдэг.

/Зурхайг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв/