Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Туулай жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

A.Жаргал
2023 оны 2 сарын 20
iKon.MN

Эрхэм танд XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн мөр гаргах зурхай болон хийлгэх суудлын заслыг хүргэж байна. 

Доорх дүрснээс өөрийн төрсөн жилээ сонгоно уу! /Буцах бол голын дугуй дүрс дээр дарна уу./

Icons Designed By 588ku from Pngtree.com
Шинийн нэгний өглөө зүг  чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал эмийн ба амин зүгт мөрөө гаргаад, буян хишгийн зүгээс гэртээ ирнэ. 

Эрэгтэй хүний "билгийн" насыг "Гал"-аас нар зөв, эмэгтэй хүнийг "Ус"-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно.

Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал Суудал өнцөгдсөний, нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал Суудал салгуулах засал хийлгэдэг.

/Зурхайг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам, зурхайч Д.Цогтбаатарын зөвшөөрөлтэйгөөр нийтлэв/