Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гахай жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

A.Жаргал
2019 оны 2 сарын 4
iKon.MN

- Дахин нийтлэв -

Эрхэм Танд XVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн мөр гаргах зурхай болон хийлгэх суудлын заслыг хүргэж байна. 
/Харгалзах дугуй дүрс дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Буцах үйлдэл хийхдээ голын дугуй дүрс дээр дарна уу./

Эрэгтэй хүний "билгийн" насыг "Гал"-аас нар зөв, эмэгтэй хүнийг "Ус"-наас нар буруу тойруулан тоолж энэ жил ямар хөлөлд суусныг олно.

Шинийн нэгний өглөө зүг  чигээ гаргахдаа, тухайн жилд суусан хөлөлийн “цог хийморийн” зүгт гарч, “буян хишгийн” зүгээс ирдэг уламжлалтай. Хэрвээ мөр гаргах зүгт “хар нохойн ам” таарвал “эмийн“ ба “амин” зүгт мөрөө гаргаад “буян хишгийн” зүгээс гэртээ ирнэ.

“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн “хар нохойн ам” жилийнх нь хойд зүгт байна . Шороо, огторгуй, уул, хий суудалд суувал "Суудал өнцөгдсөний"; нэг гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхацвал "Суудал салгуулах" засал хийлгэдэг болой.

Жич: Мод дээр суусан хүмүүсийн цог хийморийн зүгтэй "хар нохойн ам" давхцаж буй тул эмийн зүгт мөрөө гаргана.

/Зурхайг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам, зурхайч Д.Цогтбаатарын зөвшөөрөлтэйгөөр нийтлэв/