Дэлхийн мэдээ

19 цаг 24 минутын өмнө
2026/11/17
26 өдөр 21 цагийн өмнө
Өчигдөр 11 цаг 31 минут
Хятадын тагнуулч эмэгтэйтэй дотно харилцаатай байсныхаа төлөө Nividia компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон Женсен Хуаныг буцаан томилуулах зорилготой хөдөлгөөн эрчимжиж байна.
Өчигдөр 10 цаг 52 минут
Европын Холбооны гишүүн таван улс орогнол хүсэгчдээс татгалзсан хариу авсан хүмүүсийг ирэх оноос эхлэн Африк тивийн Руанда улс дахь цагаачлалын төв рүү илгээх төлөвлөгөөтэй байгаагаа Даваа гарагт зарлалаа. Энэхүү шийдвэр нь эмзэг бүлгийн хүмүүсийг хүчирхийлэл, дарамтад өртөх эрсдэлд оруулна гэж үзсэн хүний ​​эрхийн байгууллагуудын зүгээс шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байна.
Өчигдөр 10 цаг 18 минут
Даваа гарагт жүжигчин Роберт Паттинсоныг дараагийн Жэймс Бондоор тодруулсныг тус киноны уран бүтээлчид зарлалаа. ​​Ингэснээр тэрбээр Британийн алдарт тагнуулчийн дүрийг бүтээсэн долоо дахь жүжигчин болж байгаа бөгөөд "Amazon MGM" компани уг кино цувралыг үргэлжлүүлэн бүтээх эрхийг худалдаж авснаас хойших анхны Бонд болж байна.
Өчигдөр 9 цаг 03 минут
Францын кино урлагийн од Жерар Депардье өөрийг нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгасан шүүхийн шийдвэрийг давж заалдсан гомдлоо буцаан татжээ.
Өчигдөр 8 цаг 45 минут
Даваа гарагт нийтлэгдсэн тайланд дурдсанаар 2026-27 оны хичээлийн жилд АНУ-д суралцахаар ирж буй гадаад оюутнуудын тоо 15 хувиар буурсан байна. Ингэснээр хоёр жил дараалан хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хэмжээний бууралт ажиглагджээ.
Өчигдөр 8 цаг 15 минут
Дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоогоо Украины тал Даваа гарагт гүйцэтгэснийг Орос улс мэдэгджээ.
2026 оны 11 сарын 16
NASA-гийн Voyager 1 хөлөг 1977 онд хөөрснөөсөө хойш дэлхийгээс гаралтай бусад бүх сансрын хөлгүүдээс хамгийн хол зайг туулаад байгаа.
2026 оны 11 сарын 16
Nvidia компанийн дэвшилтэт чипүүдийг Хятад улсад дамжуулсан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй Сингапурт төвтэй Megaspeed International компани Ням гарагт нийтэлсэн мэдэгдэлдээ Бээжингийн тагнуул гэгдэж буй Алис Хуан нь тус компаниас гараад нэг жил гаруй хугацаа өнгөрч буйг тайлбарлажээ.
2026 оны 11 сарын 16
Өмнөд Солонгосын татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан оролцогч бичил камер, гар утас, хиймэл оюун ухааны (AI) хэрэгслүүдийг ашиглан хууран мэхэлснээ хүлээн зөвшөөрчээ.
2026 оны 11 сарын 16
Эстони улс өөрийнх нь дроны үйлдвэрт гал тавихыг завдсан хэрэг гарсны дараа Оростой хиллэдэг хилээ бүрэн хаахаар болсныг Ням гарагт мэдэгджээ.
2026 оны 11 сарын 16
Nvidia компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд буцаж томилогдох боломжийг Женсен Хуан судалж, энэ талаар өөртөө ойр хүмүүстэйгээ ярилцаж эхэлсэн тухай Ням гарагт Financial Times сонин уг асуудалд ойр эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
2026 оны 11 сарын 16
Сүүлийн өдрүүдэд АНУ-ын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ хэт удаан ажиллаж эхэлсэн нь Оросын халдлагыг зогсоох Украины чадавхад сөргөөр нөлөөлж байгааг ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ.
2026 оны 11 сарын 15
АНУ-ын зүгээс Хятадын тагнуул байсан, технологийн аварга Nvidia компанийг үүсгэн байгуулагч Женсен Хуантай гэр бүлээс гадуур харилцаатай байсан хэмээн буруутгаж байгаа Megaspeed компанийн захирал асан Алис Хуаныг цагдаад худал мэдүүлэг өгсөн үндэслэлээр Сингапурт улс нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хоригложээ.
2026 оны 11 сарын 15
ОХУ-ын байгалийн нөөцийн яамны мэдээлснээр энэ онд баавгайн халдлагын улмаас 36 хүн амиа алдсантай холбогдуулан тус улсын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойн 30 хүртэлх хувийг устгах шийдвэр гаргажээ.
2026 оны 11 сарын 15
SpaceX компанийн Starship сансрын хөлөг Бямба гарагт тойрог замд хийсэн хамгийн урт хугацааны нислэгээ дуусгаж, өмнөх өдөр нь хөөрсөн Техас муж дахь цамхаг дээрээ буцан газарджээ.
19 цаг 24 минутын өмнө
2026/11/17
26 өдөр 21 цагийн өмнө