Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Химийн хорт болон аюултай бодисын тэмдэг тэмдэглэгээний тайлбар

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 7 сарын 31
IKON.MN

Химийн хорт болон аюултай бодисын тэмдэг тэмдэглэгээний тайлбар болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараах мэдээллийг хийжээ. 
 

Аюултай

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө 

Арьс, нүдийг цочроох, арьс мэдрэмтгийлэгч, хурц хордлого, амьсгалын замын цочрол, озоны давхаргад хортой. 

Эрсдэлийг багасгахын тулд бид юу хийх ёстой вэ? 

Аливаа химийн бодис ашиглахгүй байхыг анхаарах. Хэрэв ашиглах тохиолдол гарвал хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсөх.

Жишээ нь:

Хүчил ба шүлтүүд, химийн бодисын төвлөрсөн уусмал 

Эрүүл мэндэд хортой

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө 

Хорт хавдар үүсгэгч бодис эсвэл амьсгалын замын, нөхөн үржихүйн болон эрхтний хоруу чанар бүхий бодис, цаг хугацааны явцад гэмтэл учруулдаг. 

Эрсдэлийг багасгахын тулд бид юу хийх ёстой вэ? 

Аливаа химийн бодис ашиглахгүй байхыг анхаарах. Хэрэв ашиглах тохиолдол гарвал хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсөх. 

Жишээ нь: 

Метанол, хар тугалгын нэгдлүүд 

Байгаль орчинд хортой

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө 

Амьтан ургамлын амьдралд хор хөнөөлтэй. 

Эрсдэлийг багасгахын тулд бид юу хийх ёстой вэ? 

Аливаа химийн бодис ашиглахгүй байхыг анхаарах, хэрэв ашиглах тохиолдол гарвал хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсөх мөн байгальд хаяхгүй байх. 

Жишээ нь:
Зэс ба хар тугалгын нэгдлүүд 

Исэлдүүлэгч

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө 

Уг бодис нь хүчилтөрөгчөөр хангах бөгөөд бусад бодисууд түүний дэргэд амархан шатаж болно. 

Эрсдэлийг багасгахын тулд бид юу хийх ёстой вэ? 

Эдгээр химийн бодисыг бусад химийн бодисоос хол байлгаж тагийг сайтар битүүмжилж тавих мөн хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөх. 

Жишээ нь: 

Аммонийн нитрат, калийн перманганат, хлор 

Шатамхай

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө

Амархан галд авалцдаг. 

Эрсдэлийг багасгахын тулд бид юу хийх ёстой вэ? 

Галын эх үүсвэрээс хол байлгах мөн хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсөх.

Жишээ нь: 

Этанол, пропанон, устөрөгч 

Хортой, онцгой хортой

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө 

Амьсгалах, залгих, арьсаар шингээх үед үхэлд хүргэх, хордуулах аюултай бодисууд. 

Эрсдэлийг багасгахын тулд бид юу хийх ёстой вэ? 

Маш болгоомжтой харьцах. Хэрэв өртсөн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Мөн хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсөх 

Жишээ нь:

Бром, барийн хлорид, Хлор, мөнгөн усны нэгдлүүд 

Идэмхий

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө

Арьсны идэгдэлт, түлэгдэлт нүдний гэмтэл, металл идэмхий 

Эрсдэлийг багасгахын тулд бид юу хийх ёстой вэ? 
Маш болгоомжтой харьцах шаардлагатай бөгөөд хамгаалалтын хувцас, хэрэглэлийг өмсөх. 

Жишээ нь: 

Ихэнх хүчил ба шүлтүүд 

Даралтад хий

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө 

Хэт халсан тохиолдолд дэлбэрч, хөргөсөн шингэрүүлсэн хий нь түлэгдэлт үүсгэдэг. 

Эрсдэлийг багасгахын тулд бид юу хийх ёстой вэ? 

Маш болгоомжтой харьцах шаардлагатай бөгөөд хамгаалалтын хувцас, хэрэглэлийг өмсөх. 

Жишээ нь: 

Ус төрөгч, хүчилтөрөгч, хийн газ 

Тэсрэмтгий

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө 

Тэсрэх аюултай

Эрсдэлийг багасгахын тулд бид юу хийх ёстой вэ? 

Зөвхөн мэргэжлийн хүмүүс маш болгоомжтой харьцах шаардлагатай бөгөөд хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсөх. 

Жишээ нь: 

Аммонийн нитрат.