Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцогсод

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 6 сарын 9
IKON.MN
Зураг зураг
 

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр баталсан билээ.

Тус хуулиар Комиссын гишүүдийн тоог тав болгон нэмэгдүүлэх, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан. Түүнчлэн ХЭҮК-ын гишүүдийг томилгооны сонсгол зохион байгуулж, сонгон шалгаруулахаар заасан.

Комиссын гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно гэж заасан юм.

Үүний дагуу 19 хүн ХЭҮК болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргаад байна.

Сонгон шалгаруулалтыг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулах юм



ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцож буй 19 хүнийг танилцуулж байна

 

Зураг дээрх суман дээр дарж танилцуулгыг гүйлгэж үзнэ үү

 

Х.Мөнхзул

Мэргэжил, боловсрол:

  • Монгол улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургууль, “эрх зүйч”, бакалавр 1993-1997 он
  • Хүмүүнлэгийн ухааны их сургууль, хүмүүнлэгийн ухааны бакалавр, “англи хэлний орчуулагч”, 2004-2007 он
  • Удирдлагын академи, төрийн алба, удирдлагын сургууль, “төрийн захиргааны менежмент”, 2015-2016 он
  • Удирдлагын академи, удирдахуйн ухааны сургууль, “төрийн удирдлагын магистр” 2016-2017 он

Ажлын туршлага:

  • 1997-1998 он Сонгинохайрхан дүүргийн шүүх “нарийн бичгийн дарга”
  • 1998-2009 Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв “хуулийн зөвлөх”, “эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”
  • 2009-2020 Хүний эрхийн үндэсний комисс 

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Х.Мөнхзулын дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Г.Агар-Эрдэнэ

Мэргэжил, боловсрол:

  • Нью саут уэльсийн их сургууль, хуулийн сургууль (law school, university of new south wales, australia) 2016/12 сар – 2018/01 сар, авсан зэрэг: Хүний эрхийн эрх зүй ба бодлогын магистр (Master of Human Rights Law and Policy)
  • Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль 2006/10 сар – 2008/06 сар, авсан зэрэг: Хууль зүйн магистр (LL.M)
  • Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль 2001/09 сар – 2006/06 сар, авсан зэрэг: Хууль зүйн бакалавр (LL.B)

Ажлын туршлага: 

  • Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс Бодлогын дүн шинжилгээ хариуцсан референт, Гомдол, хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Шинжээч, хуралдааны нарийн бичгийн дарга
  • ИНВЕКС ХХК Хуулийн хэлтэст хуулийн мэргэжилтэн
  • Анод банк Төслийн удирдлагын газарт хуулийн мэргэжилтэн, Байгууллагын банкны газарт хуульч

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Г.Агар-Эрдэнийн дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу.

Б.Энхболд

Мэргэжил, боловсрол: 

  • 2013-2016 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёонгги их сургуульд Хууль зүйн ухааны доктор (Ph.D)
  • 2007-2009 онд Цагдаагийн академид Хууль зүйн магистр (LL.M)
  • 2003-2007 онд Цагдаагийн академид Эрх зүйч- Цагдаагийн ажил мэргэжлээр бакалавр

Ажлын туршлага: 

  • 2017-2020 онд Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч,
  • 2016-2017 онд Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч,
  • 2008-2013 онд Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх, криминологийн тэнхимд багш, ахлах багш,
  • 2007-2008 онд Цагдаагийн академийн Цагдаагийн анхан шатны сургалтын төвд багш

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Б.Энхболдын дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

З.Өнөржаргал

Мэргэжил, боловсрол: 

  • Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургууль 2011-2014 он хууль зүйн магистр, 
  • Отгонтэнгэр Их Сургууль Хууль зүйн сургууль 2002-2005 он эрх зүйн бакалавр, 
  • МУИС-ын Хэл соёл, шинжлэлийн сургууль 1999-2002 он англи хэлний орчуулагч 

Ажлын туршлага: 

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд Ахлах референт 2011.11.11.
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд референт 2007.02.05.
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд мэргэжилтэн 2006.04.03. 

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч З.Өнөржаргалын дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Б.Өнөрмаа

Мэргэжил, боловсрол: 

  • ХБНГУ-ын Триерийн их сургууль 2011-2014 Доктор
  • ХБНГУ-ын Триерийн их сургууль 2008-2010 Магистр
  • МУИС-ын Хууль зүйн сургууль 1993-1998 Эрх зүйч 

Ажлын туршлага: 

  • Улсын ерөнхий прокурорын газар, УЕПГ-т хяналтын прокурор /бүтцийн өөрчлөлтөөр сургалтын төв/ 2020-04-08
  • УЕПГ-ын Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн Захирал, ахлах прокурор 2017-04-15 2020-04-08
  • Улсын Ерөнхий Прокурорын Сургалт, судалгааны төв Хяналтын прокурор, сургагч багш, судлаач 2014-07-15 2017-04-15
  • СБД-ийн Прокурорын газар Хяналтын прокурор 2010-12-01 2011-12-01
  • Нийслэлийн Прокурорын газар Хяналтын прокурор 2010-03-05 2010-12-01
  • Нийслэлийн Прокурорын газар Хяналтын прокурор 2002-09-15 2007-12
  • СБД-ийн Прокурорын газар Хяналтын прокурор 1999-03-01 2002-09-15

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Б.Өнөрмаагийн дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

М.Гантулга

Мэргэжил, боловсрол: 

  • 2017 онд БНСУ-ын Чонбук Үндэсний их сургууль, 3 жил, Хууль зүйн ухааны доктор,
  • 2010 онд Удирдлагын академи, 1,6 жил Төрийн удирдлагын менежер,
  • 2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 3 жил, Хууль зүйн магистр,
  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 4 жил, Хууль зүйн баклавар, эрх зүйч,

Ажлын туршлага: 

  • 2020 оны 04 дүгээр сараас Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор,
  • 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга, ахлах прокурор;
  • 2017-2019 онд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны төвийн дарга;
  • 2016-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор;
  • 2014-2016 онд БНСУ-ын Чонбук Үндэсний Их суруульд докторантурт; 
  • 2009-2013 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор;
  • 2008-2009 онд Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор; 
  • 2005-2008 онд Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор;
  • 2002-2005 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор;
  • 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор;
  • 1999-2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор;
  • 1998-1999 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын Боловсон хүчний асуудал хариуцсан зааварлагч;

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч М.Гантулгын дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу.

Т.Ихтамир

Мэргэжил, боловсрол: 

  • Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн ухааны магистр (2018-2019)
  • Орхон их сургууль, Дээд, эрх зүйч, бакалавр (1997-2001)

Ажлын туршлага:

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга
  • Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөл
  • “Монтуса” ХХК Хуулийн зөвлөх

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Т.Ихтамирын дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Б.Баттулга

Мэргэжил, боловсрол: 

  • МУИС-д хууль зүйн магистр 1997-1998 он.
  • МЛОИС-д улс төрийн дээд боловсрол 1987-1989 он. Лектор, суртал нэвтрүүлэгч
  • МУИС-ийн НУФ-ийн Хууль зүйн анги 1980-1985 он хуульч, эрх зүйч.

Ажлын туршлага:

  • БОАЖЯ-ны харъяа ЦУОШГ-т дэд дарга 2015 оны 4 сараас
  • “Буд өргөө” ХХК-д зөвлөх 2013-2015 он.
  • “Эрдэнэт үйлйдвэр” ХХК-д хүний нөөцийн хэлтэсийн дарга. 2009-2013 он.
  • Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга. 2006-2009 он
  • Монгол Улсын шадар сайдын зөвлөх. 2004-2006 он.
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн. 2000-2004 он.
  • Дархан Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга. 1994-2000 он.
  • Дархан хотын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга. 1990-1994 он.
  • Дархан хотын өтөл хорооны АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга. 1989-1990 он.
  • Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргаанд байцаагч, мэргэжилтэн, зохион байгуулагч. 1985-1989 он.

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Б.Баттулгын дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Б.Нармандах

Мэргэжил, боловсрол: 

  • МУИС-ийн ХЗС-ийн докторантур /2003-2012/, хууль зүйн доктор
  • МУИС-ийн ХЗС-ийн магистрантур /1999-2000/, хууль зүйн магистр
  • Цагдаагийн дээд сургууль /1995-1999/, эрх зүйч, бакалавр
  • Цэцэрлэгийн багшийн сургууль /1990-1993/, хүмүүжүүлэгч багш

Ажлын туршлага:

  • ТЕГ-ын Тамгын газрын Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга 2018-2020 
  • ТЕГ-ын Тамгын газрын Захиргаа эрх зүйн хэлтсийн ахлах ажилтан 2016-2018
  • Үндэсний тагнуулын академид эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор 2014-2016
  • Цагдаагийн академи, Дотоод хэргийн Их сургууль, Хууль сахиулахын их сургуульд тэнхимийн эрхлэгч 2009-2014
  • Цагдаагийн академид ахлах багш 2007-2009
  • Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш 1999-2007
  • БЗД-ийн 62, 129 дүгээр цэцэрлэгт багш 1993-1997

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Б.Нармандахын дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

С.Энхцэцэг

Мэргэжил, боловсрол: 

  • Австралийн Флиндерсийн их сургууль, 2008-2010, Төрийн захиргааны удирдлагын магистр, 
  • МУИС, 1998-1999, Хууль зүйн магистр, 
  • “Шихихутуг” ХЗДС, 1984-1994, Эрх зүйч-Бакалавр

Ажлын туршлага:

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
  • МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын дарга- МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл
  • Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын дарга -УБХТ-ын Удирдах зөвлөл
  • Санхүүгийн зохицуулах хороонд Люксембургийн Вант Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжсэн “Санхүүгийн зохицуулах хорооны чадавхийг бэхжүүлэх” төсөл хариуцсан ахлах референт, хэлтсийн дарга
  • Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • ШУА-ийн Философи, Социологи, Эрх зүйн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч С.Энхцэцэгийн дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Ж.Хунан

Мэргэжил, боловсрол:

  • 1999-2006 Еөтвөш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль – төр, эрх зүйн ухааны бакалавр, магистр
  • 1987-1997 Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль - Бүрэн дунд

Ажлын туршлага: 

  • Монголын Хуульчдын холбоо, Ерөнхийлөгч
  • Нээлттэй нийгэм форум, Эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь төслийн Зөвлөх
  • “Партнерс форевер” хуульч
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөл, “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч
  • ХЗДХЯ, мэргэжилтэн

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ж.Хунангийн дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Г.Нарантуяа

Мэргэжил, боловсрол:

  • 2012–2017 Австралийн Үндэсний Их Сургуульд олон улсын нийтийн зүй, хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докторын (PhD) зэрэг хамгаалсан.
  • 2008–2010 Мельбурны Их Сургуульд хууль зүйн мастер (LL.M) зэрэг хамгаалсан.
  • 1998–2003 Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
  • 1999–2002 Монгол Улсын Их Сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн дипломын хөтөлбөрт хамрагдаж, Хятад хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн.

Ажлын туршлага:

  • 2018.8 сараас өнөөг хүртэл бие даасан шинжээчээр ажиллаж байна.
  • 2012.02–2017.06 Австралийн Үндэсний Их Сургуулийн докторант судлаач. 
  • 2011.01–2012.01 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст Ажлын албаны дарга
  • 2007.03–2011.01 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст бодлого, дүн шинжилгээ хариуцсан ахлах референт
  • 2004.02–2007.03 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст бодлого дүн шинжилгээ хариуцсан референт
  • 2003.09–2004.02 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны хэрэг эрхлэх газарт олон улсын гэрээ, хэлэлцээр хариуцсан мэргэжилтэн

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Г.Нарантуяагийн дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Д.Сүнжид

Мэргэжил, боловсрол:

  • 2006-2009, ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургууль, хууль зүйн ухааны доктор /Dr.jur/
  • 2000-2002, ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургууль, хууль зүйн ухааны магистр /LL.M/
  • 1999-2000, МУИС, ХЗС хууль зүйн ухааны магистр /M.A/
  • 1994-1998, МУИС, ХЗС эрхч зүйч, бакалавр
  • 1994-1997, МУИС, ОУХДС, герман хэлний хэлмэрч, оройн анги, диплом

Ажлын туршлага:

  • 1998.10.01 оноос хойш Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна.
  • 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар ажиллаж байна.
  • 2015-2017 онд ЕТГ, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байв.
  • 2012-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар
  • 2005-2012 онд “Филантропи-хөгжлийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захиралаар.
  • 2003-2012 онд өмгөөлөгчөөр ажиллаж байв.

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Д.Сүнжидийн дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

С.Энхбаяр

Мэргэжил, боловсрол:

  • Удирдлагын академи, Удирдахуйн ухааны сургууль, Төрийн захиргааны менежментын магистер.2018.12-2020.05 сар.
  • Удирдлагын академи, удирдахуйн ухааны сургууль, Бизнесийн удирдлагын мэргэшлийн диплом. 2016.12-2018.04 сар.
  • Украйн Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын нийтийн эрх зүйч. 1995.09-2000.07 сар.

Ажлын туршлага:

  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар.
  • Шүүхийн ерөнхий зөвлөл. 
  • Санхүүгийн зохицуулах хороо. 
  • Улсын Их Хурлын Тамгын газар. 

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч С.Энхбаярын дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Ц.Адъяахишиг

Мэргэжил, боловсрол:

  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд “Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдлууд,тэдгээрт хийсэн шинжилгээ” сэдвээр хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2013.09.01-2016.06.02
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, Төрийн алба, удирдлагын сургуулийг Төрийн удирдлагаар мэргэшсэн. 2009.09.01-2011.06.06
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг Хууль зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн 1993.09.01-1998.06.12

Ажлын туршлага:

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 
  • Улсын Их Хурлын Тамгын газар
  • Талх чихэр ХХК
  • Хууль зүй, дотоод хэргийн яам

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ц.Адъяахишигийн дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Ш.Цогбаатар

Мэргэжил, боловсрол:

  • 2002-2004 онд Оросын холбооны улсын Дотоод явдлын яамны Удирдлагын академи- хууль зүйн ухаан магистр,
  • 1990-1994 онд Цагдаагийн дээд сургууль- бакалавр

Ажлын туршлага:

  • 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос одоог хүртэл Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга
  • 2014-2018 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга,
  • 2008-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
  • 2004-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
  • 2002-2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академид сонсогч,
  • 1999-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах төлөөлөгч,
  • 1996-1999 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор,
  • 1993-1996 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцож буй Ш.Цогбаатарын дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

П.Оюунчимэг

Мэргэжил, боловсрол:

  • Монгол Улсын Их сургуульд 2008-2009 онд суралцаж төгссөн. Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 
  • Монгол Улсын Их сургуульд 1994-1996 онд суралцаж төгссөн. Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 
  • ОХУ-ын Иркутскийн их сургуульд 1987 онд элсэж, 1993 онд МУИС-ыг төгссөн. 
  • Шүүх яамны харьяа Улаанбаатар дахь Хууль цаазын дунд сургуульд 1982-1984 онд суралцаж, Хуульч мэргэжлээр төгссөн. 

Ажлын туршлага:

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гишүүн
  • Нийслэлийн Прокурорын газар, Хяналтын прокурор
  • Баянзүрх дүүргийн Прокурорын газар, Хяналтын прокурор

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцож буй П.Оюунчимэгийн дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Г.Наранбаатар

Мэргэжил, боловсрол:

  • 2014-2018 онд Их Засаг ОУИС-д Хууль зүйн ухааны доктор(Ph.D)
  • 2000-2002 онд Батлан хамгаалахын их сургуульд “Хууль зүйн ухааны магистр”
  • 1995-1999 онд Их Засаг хууль зүйн дээд сургуульд бакалавр
  • 2003-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Удирдлагын академийг “Төрийн удирдлагын менежер" мэргэжлээр тус тус дүүргэсэн.

Ажлын туршлага:

  • 2019 оноос “Их Засаг ОУИС”-ийн “Шинжлэх Ухааны сургууль”-ийн захирал
  • 2018 оноос “Их Засаг ОУИС“-ийн “Эрдмийн сургууль”-ийн захирал
  • 2009-2016 он хүртэл “Их Засаг ОУИС"-ийн “Хууль зүйн сургууль”-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн зрхлэгч
  • 2006-2009 он хүртэл “Их Засаг ОУИС"-ийн “Хууль зүйн клиник сургалтын төв’-ийн эрхлэгч
  • 2004-2006 он хүртэл тус сургуульд “Эрүүгийн эрх зүйн тэнхим"-ийн ахлах багш
  • 2003 оноос одоог хүртэл “Монголын Өмгөөлөгчдийн Холбоо"-ны гишүүн өмгөөлөгч
  • 2000-2001 онд “Ти Энд Эй” Хууль зүйн фирм-д дадлагажигч өмгөөлөгч
  • 1999-2003 он хүртэл “Их засаг” Их сургуулийн “Хууль зүйн сургууль”-ийн “Эрүүгийн эрх зүйн тэнхим”-д багш

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцож буй Г.Наранбаатарын дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу. 

Д.Цэнд-Аюуш

Мэргэжил, боловсрол:

  • МУИС-ийн хуулийн ангийг 1976-1981 он

Ажлын туршлага:

  • 2010-2020 он ХЗДХЯ-ын ХЗТТөвийн Багануур салбарын ахлах улсын өмгөөлөгч
  • 2007-2010 он Хууль хүний эрх төвийн гүйцэтгэх захирлаар,
  • 2000-2007 он Хүний эрх хөгжил төвд хуульч судлаач,
  • 1995 оноос хойш өмгөөлөгч
  • 1993-1995 Бөөний худалдааний нэгдэлд хуулийн зөвлөх,
  • 1989- 1993 он Ажилчны раойны Шүүхийн хяналтын тусалх прокурор,
  • 1988-1989 он Октябрь раойны Прокурорын газарт Ерөнхий хяналтын туслах прокурор,
  • 1981-1988 онд Улсын Прокурорын газрын Ерөнхий хяналтын хэлтэст прокурор,

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцож буй Д.Цэнд-Аюушийн дэлгэрэнгүй анкеттай танилцах бол ЭНД дарна уу.