Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монголчуудын боловсрол, ИРЭЭДҮЙГ тодорхойлогч 16 ЭРХЭМ ХЭН БАЙВ?

Ч.Болортуяа
2019 оны 5 сарын 31
iKon.MN
 

1990 оноос хойш нийт 16 хүн боловсролын сайдаар томилогдон ажилласан байгаа нь сүүлийн 29 жилийн хугацаанд хуваавал боловсролын сайдын дундаж хугацаа 1.8 жил байна.

Гэхдээ сүүлийн 2016 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн үнэмлэхүй олонх эрх баригчдын үед хамгийн хачирхалтай нь БСШУС-ын сайд гэхэд хамгийн тогтворгүй буюу дөрөв солигдоод байна.

Ингээд харвал гурван жилийн хугацаанд:

  1. Ж.Батсуурь
  2. Г.Чулуунбаатар
  3. Ц.Цогзолмаа
  4. Ё.Баатарбилэг гээд жил хүрэхгүй хугацаанд сайдаа сольдог байдал бий болов. Үүнээс үзвэл боловсролын сайдын дундаж хугацаа хоёр дахин буурч 9 сар болоод байна.

Монгол Улс уг нь боловсролыг тэргүүлэх салбараараа зарласан ч бодит байдал дээр боловсролын салбар нь иймэрхүү хөл толгойгоо олоогүй байдалтай байгаа юм.

Тэгвэл 1990 оноос боловсролын сайдаар хэн ажиллаж байсан бэ гэдгийг гаргалаа.

Мэдээлэл нь олдсон 14 хүний зургаа нь гэхэд анхны мэргэжил нь багш байгаа юм. Өөрөөр хэлбэл доорх 14 хүний 40 орчим хувь нь багш.

  1. Н.Уртнасан – Багш
  2. С.Төмөр-Очир –Математикч
  3. Ч.Лхагважав – Физикч
  4. Ч.Сайханбилэг – Багш
  5. А.Цанжид – Инженер
  6. П.Цагаан – Хуульч
  7. Ө.Энхтүвшин – Багш
  8. Н.Болормаа – Багш
  9. Ё.Отгонбаяр – ОУ-ын харилцаа
  10. Л.Гантөмөр – Инженер
  11. Ж.Батсуурь - Инженер
  12. Г.Чулуунбаатар – Багш
  13. Ц.Цогзолмаа – Багш
  14. Ё.Баатарбилэг - Түүхч археологич-антропологич

Хэдийгээр бид салбар бүрт мэргэжлийн сайд томилохыг хүсдэг ч яг багш хүн сайд болчихоор бүх юм шийдэгдчихдэггүйг харж байна.

Тэгвэл хөгжингүй орнууд хамгийн чухал болох боловсролын салбарын лидерүүдээ хэрхэн бэлддэг юм бол?

АНУ-ын нэг жишээг харвал, боловсролын шинэ лидерүүдийг бэлтгэх нэгэн сонирхолтой хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь Боловсролын манлайллын докторын зэрэг олгох сургалт. Тус хөтөлбөрийн хүрээнд жилд 25 хүн төгсгөж байгаа бөгөөд иргэний нийгмийн төлөөлөл, сургуулийн захирал, багш, энтрепренер, боловсролын газрын ажилчид, судлаачид гэх мэт хүмүүс хамрагддаг байна. 

Ингэхдээ боловсролын лидерүүдэд хамгийн чухал гурван мэдлэг, туршлага, ур чадвар хэрэгтэй гэж үзэж байгаа нь:

  1. Боловсролын салбарын өргөн мэдлэг
  2. Бизнесийн удирдлагын хөтөлбөрүүд
  3. Улстөрийн манлайллын ур чадварууд хэрэгтэй гэж үзэж Харвардын Боловсролын сургууль, Харвардын Бизнесийн сургууль, Харвардын Кеннедигийн сургууль гэсэн гурван сургуулийн багш, профессоруудын хамтарсан хөтөлбөрөөр боловсролын салбарын лидерүүдийг бэлтгэж байна.

Дээрх гурван агуулгыг задлаад харвал боловсролын лидерүүд нэгдүгээрт салбарын асуудал, өөрчлөлт, шинэчлэлийг сайн мэддэг байх ёстой. Хоёрдугаарт, бизнесийн удирдлага буюу эдийн засаг, бизнесийн салбар, хүний нөөцийн зах зээлтэйгээ уялдаатай буюу ирээдүйд эдийн засгийн өндөр бүтээмжтэй иргэд бэлтгэх зорилготой ажиллах ёстой. Мөн бизнесийн удирдлагаар зөвхөн эдийн засаг, зах зээлээр зогсохгүй салбарыг хэрхэн удирдан менежмэнт хийх вэ гэдгийг мэддэг сайн менежер байх ёстой болж таарч байна.

Түүнчлэн төрийн, олон нийтийн төлөө албанд ажиллаж байгаа тохиолдолд боловсролын манлайлагчид зайлшгүй улстөрийн арга техникүүдэд суралцаж, хууль, эрх зүй, лобби хийх, улстөрийн манлайлал зэрэгт суралцах шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, хамгийн чухал боловсролын салбарыг дээрх гурван ур чадвар хангагдсан хүн манлайлах ёстой ажээ.

Тэгвэл Монголын боловсролыг ямар хүмүүс манлайлж байсныг доорхоос дэлгэрэнгүй үзэх боломжтой. 

 

(Сайд нарын зургийг гүйлгэж намтартай танилцана уу)

 

Н.Уртнасан

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

- Москва хотын Багшийн их сургууль
- ЗХУ-д Нийгмийн ухааны Академийн аспирантур
- Соёлын өвийн  асуудлаар гүн ухааны эрдмийн зэрэг хамгаалсан

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1990-1992 он Монгол Улсын Боловсролын сайд
1997-2005 онд Дэлхийн өвийн Монголын үндэсний хорооны дарга 
Соёлын яамны Соёлын бодлогын газрын ерөнхий захирал
Соёл, урлагийн газрын дарга
БСШУЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газар хэлтсийн дарга
2007 оноос Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын Зөвлөл (ICOMOS)-ийн Зөвлөх Хорооны гишүүн, Монголын үндэсний хорооны дарга
2002-2010 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга

Н.Өлзийхутаг

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

- Мэдээлэл олдсонгүй

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

Мэдээлэл олдсонгүй

С.Төмөр-Очир

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

- 1969 онд Архангай аймгийн төвийн 1-р 10 жилийн дунд сургууль
- 1974 онд МУИС-ийг Математикч
- 1977-1981 онд МУИС-ийн аспирантурт
- 1983 онд Москвагийн Их сургуулийн дээд курст социологич

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1992-1995 он Дээд боловсролын газрын дарга
1995 оноос МАХН-ын бага хурлын гишүүн
1995-1996 онд ШУБЯ-ны сайд
1997 оноос МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
1996-2000 онд МУ-ын УИХ-ын гишүүн
2000-2001 онд МУ-ын УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга
2001 оны 10-р сарын 19-ний өдрөөс 2004 он хүртэл Монгол улсын УИХ-ын дарга
2000-2001 онд МАХН-ын нарийн бичгийн дарга
2000-2002 онд Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга
2000 оноос МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга

Ч.Лхагважав

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1960 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын бага сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж
1967 онд Эрхүүгийн Улсын Их Сургуулийн орос хэлний бэлтгэл факультетыг, 
1973 онд М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн физикийн факультетыг астроном, астрофизик
1976-1980 онд Москва хотын Улсын Их Сургуульдаа аспирантурт элсэн суралцаж астрофизикийн нарийссан “Нарны физик” мэргэшлээр физик-математикийн ухааны дэд доктор
1993, 1995 онд АНУ, ХБНГУ –д байгууллагын менежмент, эрх зүйн тусгай дамжаа

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1973 оноос ШУА-ийн Одон Орныг Судлах Оргилд эрдэм шинжилгээний ажилтан
1980-1990 онд ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнгийн Сансар Судлалын секторын эрхлэгч, Монголын “Интеркосмос” Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга
1991 оноос Одон Орон Судлах Оргилд Астрофизикийн секторын эрхлэгч
1996-2000 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, сайдын зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх
2000 оноос профессор багшийн зэрэглэлээр, 2002-2010 онд МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн захирал
2004-2012 он хүртэл Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын зөвлөх

Ч.Сайханбилэг

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1986 онд Улаанбаатар хотын 45 дугаар дунд сургууль
1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш 
1995 онд Монгол Улсын Их Сургуульд хуульч мэргэжлээр
2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1991 онд Монголын залуучуудын холбоо 
1992-1997 онд Монголын Залуучуудын Холбооны Нарийн бичгийн дарга
1995-1996 Гэгээрлийн сайд
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн
2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал
2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга
2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн болж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга
2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хуралд дахин сонгогдож, Шинэчлэлийн Засгийн Газар-ын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

А.Баттөр

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

- Мэдээлэл олдсонгүй

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

Мэдээлэл олдсонгүй

А.Цанжид

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1973 онд БНПАУ-ын Вроцлавын Политехникийн дээд сургууль 
1982 онд Нийгмийн дээд сургууль
1988 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академ 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1973-1980 онд Говь-Алтай аймгийн БУК-т инженер, Эрчим хүчний үйлдвэрийн дарга
1982 оноос төрийн бус байгууллага
1990 оноос их, дээд сургуулийн багш, судлаачдын дотроос анх улс төрийн шинжлэх ухааныг судалж эхлэн 1992 онд “Улс төрийн шинжлэх ухааны онолын үндэс”,  “Улс төрийн шинжлэх ухаан”  ном
1996-2000 онд МАХН-ын дэргэдэх сургалт судалгааны “Прогноз” төвийн захирал
2000-2004 онд УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд
2004 оноос УИХ-ын гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдсон
2017 онд Этүгэн их сургуулийн Эрдэм шинжилгээ, төгсөлтийн дараах сургалтын албаны дарга

П.Цагаан

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1966-1976 онд Баян-Өлгий аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1979 онд Хууль цаазны дунд сургууль 
1985 онд Москвагийн ОУХДС төгссөн, олон улсын хуульч, эдийн засагч мэргэжилтэй

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1985-1990 онд МҮЭ-ийн Төв зөвлөлд 
1990-1992 онд УБХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга
1992 онд Хөдөлмөрийн дэд сайд
1992-1995 онд Ерөнхийлөгчийн шадар туслах
1995-1996 онд Голомт банкныерөнхий захирал
1996-1998 онд Сангийн сайд
2004-2008 онд БСШУ-ны сайд
2006 оноос УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх
2009 оны 6 сарын 19-нөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөхийн алба

Ө.Энхтүвшин

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990-1995 онд ""Ардын эрх"" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
1996-1997 онд ""Yнэн"" сонины ерөнхий эрхлэгч
1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

Н.Болормаа

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

- Москва хотын Комсомолын дээд сургууль, Монтреаль хотын нийгмийн ухааны сургууль 
- Москва хотын нийгэм, хүмүүнлэгийн ухааны академийг төгссөн
- Түүх, нийгэм судлалын багш, арга зүйч, нийгмийн ажилтан мэргэжилтэй. Социологийн ухааны дэд доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

Монголын хүүхдийн байгууллагын төв зөвлөлийн дарга, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга, Монголын хүүхдийн эрхийн төвийн тэргүүн
2000-2004 онд УИХ-ын гишүүн
2004 оноос Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
2007-2008 оны хугацаанд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайд

Ё.Отгонбаяр

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
1989 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль
1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль
2000 онд ОХУ-д Дипломатын академийг тус тус төгссөн
2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан
Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,
1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе, I нарийн бичгийн дарга
1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,
1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,
1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,
1997-2000 онд Баянгол зочид буудал ХК-ий ерөнхий менежер, гүйцэтгэх захирал
2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,
2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,
2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
2007-2008 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга
2008-2012 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд,
2012-2016 онд УИХ-ын гишүүн,
2016-2017 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд
2017 оны 6 дугаар сараас Монгол улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Л.Гантөмөр

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1996 онд Япон улсын Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр
1999 онд Япон улсын Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

2000-2004 онд Сэтгэшгүй трейд ХХКомпанид дэд захирал
2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006- 2007 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд

Ж.Батсуурь

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1978 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн сургууль,
1983 онд Братислава хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. 
Барилгын инженер- эдийн засагч мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1983-1987 онд Политехникийн Дээд Сургуульд, 1987-1988 онд Техникийн Их Сургуульд багш, 
1988-1990 онд Техникийн Их Сургуульд Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга, 1990-1994 онд Техникийн Их Сургуулийн МТС сургуульд дэд захирал, 
1994-1998 онд Чех улсын Прага хотын ТИС-д докторант багш, 
1998-2000 онд Улаанбаатар хотын *Ус орчин* ХК-ий гүйцэтгэх захирал, 
2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг даргын албыг тус тус хашиж байв.
2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж ирсэн тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсон.
2016.7-2017.5 сар хүртэл БСШУС-ын сайд хийж байсан. 

Г.Чулуунбаатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн. 
1990-1993 онд Оросын Удирдлагын Академийн  аспирантур төгсөж “Дорно дахины хөгжлийн монгол хувилбарын онол, арга зүйн шинэ эрэл, хайгуул” сэдвээр 
1993 онд Москва хотод философийн ухааны дэд доктор  (Ph.D)-ын зэрэг, 
2000 оны 1 дүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн докторантурт “XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал
2000-2008 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх
2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн (одоог хүртэл)
Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн
2004-2008 онд УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийн захирал
2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн есдөх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал
2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал
2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал

Ц.Цогзолмаа

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1992 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч
2004 онд Удирдлагын академи, төрийн удирдлага
2009 онд Тагнуулын академи, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

1992-1993 онд МУИС-ийн Ховд дахь салбарт багш
1993-1994 онд Ховд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн
1994-1995 онд Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн
1995-1996 онд Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн
1996-1997 онд Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
1994-1998 онд Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга
1998-1999 онд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч
1999-2000 онд Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга
2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга
2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга
2006-2008 онд Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга
2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга
2013 оноос Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Ё.Баатарбилэг

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдон ажиллаж байна.