Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Завгүй сурагчдын бүтээлүүд

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 21
www.ikon.mn
Зураг зураг

“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн” өнөөдөр улс орон даяар зохион байгуулагдаж байна.

Улсын зөвлөгөөн нь нийслэлийн найман сургууль дээр салбар зөвлөгөөний хэлбэрээр зохион байгуулагдах ба нэг сургууль дээр 30 сайн хичээл, үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, мэргэжлийн зөвлөгөө явагдаж байгаа юм. Тухайлбал, 
 

Суурь боловсрол:

  1. Байгалийн ухаан /44-р сургууль/
  2. Нийгмийн ухаан  /ИЦ 86-р сургууль/
  3. Сургалтыг дэмжих үйл ажиллагаа /Монгол 3 дугаар сургууль/
  4. Дизайн технологи /Ган зам 20-р сургууль/ нийт 120 сайн хичээл үйл ажиллагаа
     

Бага боловсрол:

  1. Хүн байгаль /5-р сургууль/
  2. Сургалтыг дэмжих үйл ажиллагаа /Эрдмийн өргөө ЦС/
  3. Монгол хэл /1 дүгээр сургууль/
  4. Математик /52 дугаар сургууль/ нийт 120 сайн хичээл үйл ажиллагаа тус тус явуулж байна.
Сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөнөөр нийт 13,721 сайн хичээл, 1,547 сайн туршлага, судалгааны үр дүнгийн сан бүрджээ. Мөн 312,960 сурагч, 11,820 эцэг эх, 451 орон нутгийн удирдлагууд сайн хичээл үйл ажиллагаанд оролцож, ажиглалт хийж санал бодлоо солилцож байна.

Зөвлөгөөнд зориулсан сурагчдын бүтээлийн үзэсгэлэн Монгол 3 дугаар сургууль дээр гарч байгаа юм. 

 

БСШУЯ-ны харьяа Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 12а ангийн сурагч З.Үлэмжзаяа "Манай сургуулийн хүүхдүүд бүгдээрээ ерөнхий боловсролын хичээлээ үзэхээс гадна төрөл бүрийн дугуйланд хамрагддаг.

График дизайн, интерьер дизайн, хувцас загвар, үсчин гоо сайхан, нисэх загвар, усан загвар, робот электроникийн дугуйлангууд байдаг. Би робот электроникийн дугуйланд явдаг. Цаг зав байдаг бол бүх дугуйланд л явмаар байна. Ер нь манай сургуулийн хүүхдүүд маш завгүй байдаг. Бидэнд компьютер тоглох зав байдаггүй" хэмээн ярилаа.

фото
Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18