Ардчилсан хөдөлгөөний удирдагч Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Жил бүрийн энэ өдөр түүний гэр бүл, найз нөхөд нь болон ард иргэд хөшөөнд нь цэцэг өргөдөг билээ. Цэцэг өргөх ёслолд С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн С.Оюун болон АН, ИЗНН-ын гишүүд оролцлоо.
Түүний хөшөөнд ар гэрийнхэн, анд нөхөд, хүндэлж явдаг хүмүүс нь жилд хоёр удаа буюу төрсөн өдөр, амь үрэгдсэн өдөр нь хүндэтгэл үзүүлж, эргэн дурсдаг юм.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!