Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хавдар судлалын үндэсний төвд ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТЫГ ашиглаж эхэллээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 19
iKon.MN

БНЭУ-ын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд /ХСҮТ/ хандивласан зайн туяа эмчилгээний болон туяа эмчилгээний төлөвлөлтийн аппаратын ажиллагааг эхпүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд БНЭУ-ын Парламентын доод танхим (Лок Сабха) -ын дарга эрхэмсэг хатагтай Сумитра Махажан, Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд болон хоёр улсын албаны хүмүүс оролцлоо.

2015 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-ын Ерөнхий сайд Нарендра Моди нь Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ ХСҮТ-д буцалтгүй тусламжаар зайн туяа эмчилгээний "Бабатрон II", туяа эмчилгээний төлөвлөлтийн "Имэжин" энгийн симулятор аппаратыг тус тус хандивласан аж.

  • “Имэжин” аппарат нь туяа эмчилгээний төлөвлөлт буюу рентген харалтын тусламжтайгаар хүний биеийн анатомын байрлалд тулгуурлан хавдрын голомт, үсэрхийллийг тогтоож, эмчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлдэг.
     
  • "Бабатрон II" аппаратаар толгой хүзүү, тархи, улаан хоолой, уушиг, хөх, умайн хүзүүний зэрэг хавдрын зайн туяа эмчилгээг өдөрт 30-50 хүнд, жилдээ 600-800 өвчтөнд хийх боломжтой юм. Тус аппаратаар зайн туяа эмчилгээ буюу хүний биеэс тодорхой зайд байрласан цацраг идэвхт Кобальт-60 үүсгүүрээс гарч байгаа гамма цацрагаар хорт хавдрын эсэд үйлчилж, эсийн хуваагдлыг сааруулах, зогсоох өвөрмөц эмчилгээг хийх юм.

​Туяа эмчилгээний эдгээр аппаратыг хавдартай өвчтөний эмчилгээнд хэрэглэснээр хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, туяа змчилгээг хүлээгдэлгүй, шуурхай хийх боломж нэмэгдэх аж.

ФОТО:

Зураг
1
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
2
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
3
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
4
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
5
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
6
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
7
Гэрэл зургийг mpa.mn