Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Ремакс Монголд албан ёсоор франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш маш хурдтайгаар үйл ажиллагаагаа тэлж үйлчлүүлэгчдийнхээ хэдийнэ танил сонголт болоод байгаа билээ.
Үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах, түрээслэхэд мэргэжлийн үйлчилгээ авахын тулд хэрэглэгчид Ремаксын оффисуудаар зочилж, агентуудтай нь байнга уулзаж, эдний зүгээс анхлан зохион байгуулж эхэлсэн үл хөдлөх хөрөнгө танилцуулах автобус аялалд орохын тулд хэдэн долоо хоногийн өмнөөс бүртгүүлж эхэлдэг болсон нь аргагүй л олон улсын үйлчилгээг Монголчууддаа хүргэж байгааг гэрчилж байгаа юм.
РеМакс Монголиагийн бас нэгэн шинэ брокер оффис болох RE/MAX Crystal нь өчигдөр Энхтайваны гүүрний зүүн талд байрлах Парк Плэйс төвийн 6 давхарт нээлтээ хийлээ. Хотын музейтэй хамтран зохион байгуулж буй Улаанбаатар хотын гэрэл зургийн түүхэн музей хүрэлцэн ирсэн зочдын аргагүй л нүдийг булааж байсан юм. Улаанбаатар хотын маань зургийн түүх 1874 оноос эхлэлтэйг уншигч та мэдэх үү . Энэхүү үзэсгэлэнд 100 гаруй түүхэн зургууд дэлгэгдэж байгаа бөгөөд үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх сайхан мэдээг та бүхэндээ дуулгая.
Ремакс Кристал оффисын захирал Болороо нь үл хөдлөх хөрөнгийн салбарт 8 жилийн ажлын туршлагатай бөгөөд Файн пропертис компанийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж байгаад Ремаксын брокер оффисын эрхийг 1 сард авч дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэгч Ремаксын нэгэн хэсэг болж ажиллаж эхэлж байгаа юм байна. Энэхүү эрхийг авснаар дэлхийн хэмжээнд ажиллах болсондоо баяртай байна гэж Болороо захирал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.
RE/MAX-ийн брокер оффисууд нь дэлхийн үл хөдлөх хөрөнгийг Монголд , Монголын үл хөдлөх хөрөнгийг дэлхийн зах зээлд гаргах эрхэм зорилготойгоор ажилладаг бөгөөд дэлхийн 110 гаруй оронд үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээг авах боломжийг хэрэглэгчдэдээ олгодог юм. Тун удахгүй РеМакс Капитал, РеМакс Партнер, Ремакс Риалти оффисууд 4 болон 5 сард нээлтээ хийхээр хэдийн бэлтгэл ажилдаа оржээ. РеМакс үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани хэрэглэгч та бүхэндээ улам илүү ойртсоор л.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!