Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Төрөлт БУУРЧЭЭ

ikon.mn
2016 оны 4 сарын 12
www.ikon.mn

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын дүнг өнөөдөр танилцууллаа.

Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 2016 оны эхний улиралд 19,043 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 19,141 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 598 буюу 3.0 хувиар, хүүхэд 633 буюу 3.2 хувиар буурсан байна. 

Энэ оны 3 дугаар сард 6,652 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6,682 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 278 буюу 4.0 хувиар, хүүхэд 294 буюу 4.2 хувиар буурчээ.

Гэмт хэрэг

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2016 оны 3 сард 2,577 болж, өмнөх сарынхаас 262 буюу 11.3 хувиар өсчээ.

Сэжигтэн нь тодорхойгүй байсан 4,023 хэргийн 2,208 буюу 54.9 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 0.1 пунктээр буурч, нийслэлийн хэмжээнд 0.1 пунктээр өссөн байна.


Эх сурвалж: УБСЕГ

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8