ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Долларын ханш үргэлжлэн УНАХ УУ?

WWW.GAULI.MN
2016 оны 4 сарын 7
Gauli

Монгол банкны долларын албан ханш сүүлийн  долоо хоногт 2050.85 төгрөгөөс 2042.49 төгрөгт хүрч уруудав. Үүний шалтгааныг Credit Suisse-ээс авсан 250 сая ам.доллар болон 500 сая ам.долларын засгийн газрын бонд Монголын эдийн засагт орж ирснээр өрнөж буй үйл явдал гэж хэлж болно.

Валютын хомсдол үүссэн өнөөгийн нөхцөлд бонд гаргах нь валютын нийлүүлэлтийг шууд бусаар өсгөж байна гэсэн үг. Энэ утгаараа доллар богино хугацаанд буурах үндэс суурийг тавьдаг.  Гэхдээ бондын хөрөнгийг дотоодын бондыг санхүүжүүлэхэд зарцуулах гэж байгаа нь манай эдийн засаг маш сул байгааг илтгэж байгаа юм. Энэ нь ханш урт хугацаанд эргээд өсөх боломжтой гэдгийг илэрхийлэх юм.

Нөгөө талаас хомсдол үүсээд багагүй хугацаа өнгөрсөн өнөө үед эдийн засагт оролцогчид доллараар хадгаламж хийх замаар ханшийн зөрүүний ашиг хийх зорилго нийтлэг болоод байна. Ийм үед эдийн засагт оролцогчид бодит хэрэгцээнээсээ илүү хэмжээний доллар авч хадгалан ханш өссөний дараа зардаг. Харин зорилгодоо хүрэх явцад ханш бага зэрэг унахад л хүчтэй мэдрэх бөгөөд хэд хоног үргэлжлэн унах үед алдагдал хүлээх эрсдэлтэй болох тул доллараа зардаг байна. Ингэснээр богино хугацаанд нийлүүлэлт өсч ханш улам буурдаг.

Гэхдээ уг уналтын дараа ханш эргээд өсөх бүрэн боломжтой. Энэ нь валютын нийлүүлэлт экспортын өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт гэх зэрэг суурь шалтгааны улмаас өсөөгүйтэй холбоотой юм.

Өнгөрсөн хугацаанд валютын ханшид богино хугацаанд нөлөөлсөн үйл явдлууд юу байсныг хүснэгтээр харуулав. Тус бүрдээ богино хугацаанд 6%-7.5%-ийн уналт эсвэл 107.3-132.3 төгрөгөөр буурсан нь статистикаас харагдаж байна. 

Дараалал

Үйл явдал

1

Самурай бонд гаргах үед

2

УИХ-ын дарга Найман Шаргыг шалгах үүрэг өгөх үед

3

ОТ далд уурхайн гэрээ зурах үед

4

Credit Suisse - 250 сая, ЗГ-ын 500 сая

Хэзээ

1

2013 оны эцэст

2

2013 оны эцэст

3

2015 оны 3-5-р сард

4

2016 оны 3-р сард

Эхний цэг

1

1722.96

2

1752.48

3

1993.92

4

2055

Эцсийн цэг

1

1615.7

2

1620.2

3

1863.41

4

1,915.82*

Өөрчлөлт-хувиар

1

-6.23%

2

-7.55%

3

-6.55%

4

-6.77%

Өөрчлөлт-төгрөгөөр

1

-107.26

2

-132.28

3

-130.51

4

-123.35

Дараалал

1

2

3

4

Үйл явдал

Самурай бонд гаргах үед

УИХ-ын дарга Найман Шаргыг шалгах үүрэг өгөх үед

ОТ далд уурхайн гэрээ зурах үед

Credit Suisse - 250 сая, ЗГ-ын 500 сая

Хэзээ

2013 оны эцэст

2013 оны эцэст

2015 оны 3-5-р сард

2016 оны 3-р сард

Эхний цэг

1722.96

1752.48

1993.92

2055

Эцсийн цэг

1615.7

1620.2

1863.41

1,915.82*

Өөрчлөлт-хувиар

-6.23%

-7.55%

-6.55%

-6.77%

Өөрчлөлт-төгрөгөөр

-107.26

-132.28

-130.51

-123.35

 

Энэхүү статистикт үндэслэн таамаглал хийвэл Монгол банкны албан ханш богино хугацаанд 1915.82 -1930.65 төгрөг хүрч буурах боломжтой нь харагдаж байна. Харин техник шинжилгээ талаас нь харвал 2,000 төгрөгт хүрэх, 2,000 төгрөгөөс буувал 1979 улмаар 1936 төгрөгт хүрэх боломжтой юм. 

 

 

Мэдээллийг бэлтгэсэн: "Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Судалгаа Хөгжлийн Нийгэмлэг" (линк дарах)

Хөрөнгийн зах зээл, хувьцаат компаниудтай холбоо хамгийн үнэн бодит мэдээллийг хамгийн түргэн шуурхай хүргэх, зах зээлийн хөгжлийн судалгаа хийх, үр дүнг олон нийт болоод холбогдох газруудад хүргэх, хөрөнгийн зах зээлийн анхан, дунд шатны сургалт, семнар, илтгэл зохион байгуулдаг АШГИЙН БУС ТББ юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
6
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.242.242.73] 2016/4/18
Сайхан залждээ
0 | 6 Хариулах
Зочин [43.242.243.143] 2016/4/27
2050 bgd bichsen niitlel bn. 1976hureee ussun. sain analysis hiijee
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.161] 2016/4/8
1000 tugrugtei tentsuu baih yostoi bgamshd odoo tegsen 2000 ch geh shig
0 | 0 Хариулах
хаха [202.21.110.194] 2016/4/18
Үхсэнээрээ 1000тай тэнцдийн. Өрөө төлөөд эхлэхээр улам л өснө.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.85.68] 2016/4/7
Доллараар хадгаламж хийж эдийн засгийн хүндрэлийг давна гэдэг бол хамгийн ядуу арга. Эх оронч байлдаа
4 | 0 Хариулах
Зочин [202.9.41.47] 2016/4/7
АН долларын үнийг унагаж чадлаа. АН амласнаа дандаа биелүүлдэг.
0 | 14 Хариулах
LoL [43.242.242.237] 2016/4/18
Тийм шүү. Танай ардчилсан нам "өр тавьж" амласнаа дандаа биелүүлдэг.
1 | 0 Хариулах
Зочин [103.26.195.25] 2016/4/7
Хятадын ноолуур арьсны монго ороод ирж байна. Унаж л таардагшдээ
2 | 2 Хариулах
Зочин [103.26.194.214] 2016/4/7
Haha
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.147] 2016/4/7
2000 хүрнэ, 1990 хүрнэ гэдэг бол 888 гэдэг шиг л хоосон тоо. Төлбөрийн тэнцэл, позици ярихгүйгээр ханш ярих нь утгагүй л дээ.Дээр нь сонгууль хүртэл ханшийг барь гэсэн утгатай улстөрийн шийдвэрүүд чухал нөлөөтэй.
5 | 0 Хариулах
hureed usuj dee [43.242.243.143] 2016/4/27
hureed usuj dee
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.98] 2016/4/7
Одоо сонгууль дөхөж байхад долларын ханш үргэлжлэн унах байх өө.
4 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2016/4/8
songuuliin daraa shuud 2500 bolno. gerliin hurdaar.
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2016/4/7
1200 bolwol yasan shan bee hehe ghde vlger l de
7 | 2 Хариулах