Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 61.4 хувь нь 15-34 насныхан байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 3 сарын 12
iKon.MN

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өчигдөр /2016.03.11/ мэдээлэл хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны хоёрдугаар сарын статистикийг танилцууллаа.

Нийгмийн зарим үзүүлэлтүүдийг онцлон танилцуулбал

Бүртгэлтэй ажилгүй иргэн 

Ажиллах хүчний судалгааны 2015 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 96.5 мянга байсан.

Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 2 дугаар сарын эцэст 48.3 мянга болсны 25.6 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 35.1 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 мян.хүн буюу 3.9 хувиар, өмнөх сарынхаас 0.5 мян. хүн буюу 1.4 хувиар өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.6 мянга буюу 53.0 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Дундаж цалин

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны 4 дүгээр улиралд нийт 35.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 561.8 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Эдгээр ажиллагчдын: 

  • 28.0 мянга буюу 5.0 хувь нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай,
  • 56.1 мянга буюу 10.0 хувь нь 192.0- 300.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 97.0 мянга буюу 17.3 хувь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 211.6 мянга буюу 37.7 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 96.8 мянга буюу 17.2 хувь нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 21.3 мянга буюу 3.8 хувь нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай,
  • 51.0 мянга буюу 9.0 хувь нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 2016 оны эхний 2 сард 12,391 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 12,459 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 320 буюу 2.5 хувиар, хүүхэд 339 буюу 2.6 хувиар буурсан байна.

Энэ оны 2 дугаар сард 6,116 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6,155 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 73 буюу 1.2 хувиар, хүүхэд 78 буюу 1.3 хувиар өсчээ. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8