ФОТО: Монголын их говийн ТЭМЭЭн сүрэг Гиннест бичигдлээ
"Монгол тэмээ-999" Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох тэмээний уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж өндөрлөлөө.
Уралдаанд 1,115 тэмээ гараанаас гарч уралдан 1,108 тэмээ барианд амжилттай орж Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Урьд нь Өвөр Монголд 560 тэмээ уралдуулж Гиннесийн номонд бүртгүүлж байсан.
Тэмээний уралдаанд:
- 1-р байрт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн Баянжаргал
- 2-р байрт Хүрмэн сумын Жанжин багийн Батчулуун
- 3-р байрт Цогт-Овоо сумын С.Эрдэнэ
- 4-р байрт Цогт-Овоо сумын Д.Алдарсайхан
- 5-р байрт Хүрмэн сумын Жанжин багийн Т.Дашнамжил нарын тэмээ хурдаллаа.
Ингэ ботголов
Мөн энэ арга хэмжээний үеэр Ханхонгор сумын Өгөөмөр багийн тэмээчин н.Эрдэнэ-Амгалангийн ингэ ботголжээ.
Тэмээний тоо одоогийн байдлаар улсын хэмжээнд 367,000, Өмнөговь аймагт 118,560 тоо толгойд хүрээд байна.
Эх сурвалж: Даланзадгад хотын албан ёсны FB хуудас
Фото
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

