Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлж, "Одонтой ээжүүдээ хүндэтгэе" арга хэмжээг өчигдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эдүгээ дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээнд тус дүүргийн 20 хорооны 6,700 гаруй одонтой ээжүүд уригджээ.

Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр СБД-ийн Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Л.Нармандахтай ярилцлаа.

 

- Дүүргийн хэмжээнд 6,700 гаруй одонтой ээж байдаг гэлээ. Танай дүүргийн хувьд одонтой ээжүүд хэр их нэмэгдэж байгаа вэ?

- СБД-ийн засаг даргын тамгын газраас одонтой эжүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Анхны жил "Одонтой ээжүүдээ хүндэтгэе" арга хэмжээгээ зохион байгуулах гээд тооцож үзэхэд 6,000 орчим одонтой ээж байсан. 

Ер нь жилд дунджаар 200 орчим ээж шинээр одон авч байгаа. Ингээд одоо дүүргийн хэмжээнд 6,700 гаруй одонтой ээжтэй болоод байна. Зургаадугаар сарын 1-нд одоной ээжүүдийн тоо нэмэгдэнэ.

- Ээжүүд, эмээ нар их сайхан үндэсний хувцсаараа гоёод ирдэг юм байна?

- Тийм ээ. "Одонтой ээжүүдээ хүндэтгэе" арга хэмжээнд манай ээжүүд маш идэвхтэй оролцдог. Энэ арга хэмжээндээ зориулж хувцас хүртэл хийлгэдэг болсон гэж ярьж байсан.

- Олон хүүхэдтэй ээжүүд ажил хийхэд хүндрэлтэй байдаг шүү дээ. Дүүргийн зүгээс одонтой ээжүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?

- Олон хүүхэдтэй ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг том ажил хэрэгжиж эхэлж байгаа нь хүүхэд харах үйлчилгээ юм. Залуу ээжүүд их эрч хүчтэй байдаг. Хүүхдийг нь хараад өгөх хүн байвал ажил хиймээр байгаагаа хэлдэг. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ хэрэгжээд эхлэхээр олон залуу ээж хөдөлмөр эрхлэх боломжтой болно гэж харж байгаа.

Ер нь олон хүүхэдтэй ээжүүдийн хувьд их хөдөлмөрч байдаг. Олон хүүхэдтэй болох тусмаа зайлшгүй шаардлагаар хүний толгой их ажиллана, улам хөдөлмөрч болдог юм билээ. Гэртээ хүүхдээ харж байгаа ч гэсэн хувиараа хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг олон сайхан ээжүүд бий.

- Хамгийн залуу одонтой ээж хэдэн настай вэ?

- Манай дүүргийн хамгийн залуу одонтой ээж 31 настайдаа хоёрдугаар одонгоо авсан. Хамгийн өндөр настай одонтой ээж 102 настай байгаа. 



"Одонтой ээжүүдээ хүндэтгэе" арга хэмжээнд уригдсан ээжүүдийн төлөөлөл СБД-ийн 19 дүгээр хорооны иргэн зургаан хүүхдийн ээж Г.Цогзолмаа гуай багш мэргэжилтэй, мэргэжлээрээ улсад 25 жил ажиллаад тэтгэвэртээ гарчээ.

Тэрбээр "Зургаан хүүхдээ бүгдэд нь дээд мэргэжил эзэмшүүлж, үргэлж улс нийгэмдээ хэрэгтэй хүн болохыг захиж өсгөсөн. Одоо дөрвөн хүүхэд төрийн албанд ажиллаж, хоёр хүүхэд нь амжилттай бизнес эрхэлж сайхан амьдарч байгаад их баяртай явдаг. Хүүхдүүд маань миний мэргэжлийг өвлөж аваагүй ч хүргэн маань боловсролын сайд хийж байна. 

Энэ бүхэнд багаасаа зөв хүмүүжсэн нь нөлөөлсөн гэж боддог. 

Миний зургаан хүүхэд бүгдээрээ гэр бүлтэй болж, 12 ач, зээтэй өнөр өтгөн сайхан гэр бүл болоод байна. Өнөр өтгөн гэр бүлтэй, өвчин зовлонгүй, эрүүл саруул байвал эх хүн жаргалтай байдаг юм байна даа" хэмээн ярилаа.


"Одонтой ээжүүдээ хүндэтгэе" арга хэмжээнд үндэсний дээл, хувцсаараа гоёж ирсэн ээжүүдийн фотог хүргэж байна.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16