2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
12°
00:00
S31
12°
01:00
S31
12°
02:00
S31
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S26
15°
11:00
S26
17°

ФОТО: “Сувдан чулуу”-гаар дулаалсан орон сууц +10 хэмээр дулаарчээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 2 сарын 18
iKon.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Баянгол дүүргийн IV хороонд байрлах угсармал орон сууцыг дулаалсан шинэ технологитой танилцлаа.

“Bayars Construction” компани нь уг байрыг өөрийн хөрөнгө оруулалтаар бүрэн дулаалжээ. Ингэхдээ сувдан чулуу буюу хөөсөн перлит ашигласан байна.

Перлит нь европын орнуудын байшин дулаалгад өргөн хэрэглэгддэг бөгөөд уламжлалт хөөсөнцөрийн хэрэглээг бүрэн халсан байна. Учир нь хөөсөнцрөөр дулаалах эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Харин перлит хэмээх энэхүү материалыг галт уулын чулуулгаас гаргаж авдаг тул өндөр чанартай, галт тэсвэртэй байдаг байна.
"Улаанбаатар хотын хэмжээнд 1,640 гаруй хуучин, угсармал орон сууц бий. Үүнийг бүгдийг нь шинэчилнэ"
 

 

Засаг дарга Э.Бат-Үүл энэ тухай “Бид өнгөрсөн жил Австрид явж байхдаа перлитэн дулаалгатай танилцаж байсан. Тэд хөөсөнцөрөөс татгалзаж байгаагаа хэлж байв. Учир нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тааруухан гэж байгаа.

Тэгээд иртэл манай Монголын компани өөрсдөө перлитээ хийгээд эхэлчихсэн байсан. Энэ компани өөрсдийнхөө хөрөнгөөр энэ байрыг дулаалж эхлүүлье гээд эхлүүлсэн. Хотоос хуучин орон сууцнуудад капитал засвар хийхээр төлөвлөсөн. Ялангуяа дулаан алдагдлыг нь болиулах гэж байгаа.

Тэгэхгүй бол хүмүүс шинэ орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, яваандаа хуучирч муудсан орон сууцнуудаа орхих аюултай. Одоо бид хуучин орон сууцнуудыг дулаалах ажлыг эхэлнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд 1,640 гаруй хуучин, угсармал орон сууц бий. Үүнийг бүгдийг нь шинэчилнэ. Шат дараалсан арваад жилийн ажил болно гэсэн үг”.

НЭГ АЙЛААС ГАРАХ ӨРТӨГ НЬ 700,000 ТӨГРӨГ
 

 

“Bayars Construction” компаниay Ерөнхий захирал Н.Баянсайхан “Энэ материалаар дулаалснаар нэг барилга дээр сардаа гурван сая орчим төгрөгийн дулаан хэмнэж байна. Дулааны зардлыг бараг гурав дахин бууруулж байгаа” гэдгийг онцолж байв.

Мөн уг барилгын дулаан 10-11 хэмээр  нэмэгдсэн гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргажээ. Энэ нь дулаанаа алдахгүй барьдаг болсонтой холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Таван давхар энэхүү байрыг дулаалах өртгийг хуваагаад үзвэл нэг айлд 700,000 төгрөг ногдож байгаа ажээ.  

"ДУЛААХАН ӨВӨЛЖСӨНДӨӨ ИХ БАЯРТАЙ БАЙГАА"

Баянгол дүүргийн IV хорооны иргэн Ч.Чанцал “Манай байрыг гаднаас нь дулаалсан. Дулаалгын перлит гэдэг бодисоор дулаалсан гэсэн. Өмнө нь манай байр их хүйтэн байдаг байсан ч одоо сайхан дулаахан байна. Энэ өвөл их хүйтэрлээ. Дулаахан өвөлжсөндөө их баяртай байгаа” хэмээн сэтгүүлчдэд сэтгэгдэлээ хэлэв.

Европын орнуудад өргөн хэрэглэгддэг перлитийг барилгын гадна, дотор ханын өрлөг, шавардлага, шалны дулаалга, дуу чимээнээс тусгаарлах үе, дээврийн дулаалга зэрэг бүх төрлөөр өргөн ашиглах боломжтой ажээ. Мөн перлитийг хөдөө аж ахуйд бордоо, малын тэжээлд нэмэлт эрдэс болгон хэрэглэдэг нь эрүүл мэндэд тустай гэдгийн нотолгоо юм. 

ФОТО: 
 
 
 
 

Гэрэл зургийг MPA.mn

x