Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “БОТГО АВАХУУЛАХ ЗАН ҮЙЛ”-ийг ЮНЕСКО-д бүртгэснийг батламжиллаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 2 сарын 5
iKon.MN

“БОТГО АВАХУУЛАХ ЗАН ҮЙЛ”-ийг ЮНЕСКО-д бүртгэн тунхагласан батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо.

2015 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлийн биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн "Ботго авахуулах зан үйл" бүртгэгдсэн билээ.

"Ботго авахуулах зан үйл" Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдэж буй 13 дахь өв юм.

Монголчуудын уламжлалт зан заншилд мал аж ахуйн холбогдолт зан үйл үлэмж байр суурийг эзэлдэг. Тэдгээрийн нэг нь төл авахуулах зан үйл юм.

Монголчууд малын төрөл тус бүрт тохирсон өөр өөр дохио, ая аялга хэрэглэдэг бөгөөд ингэнд ботго авахуулахад "хөөс, хөөс" хэмээх тухайлсан аялаг, дуу-дохиог хэрэглэж ирсэн уламжлалтай. Ийнхүү хөөслөн дуулах, хөгжмийн эгшгээр аргадах явцад тухайн ингэ өнчирсөн, гологдсон ботгыг үл тоомсорлон хажиглаж байснаа бага багаар бишүүрхэхээ больж, эцэстээ нулимс унаган уярч, өөрийн ботго мэтээр хайрлаж эхэлдэг байна. 

Ингийг хөөслөхдөө малчин хүн тухайн ингэ ямар ая аялгуунд уярч, сэтгэл зүйн ямар хариу үйлдэл үзүүлж буйг соргогоор мэдэрч, заримд нь удаан уянгалаг, заримд нь гэгэлгэн хайлган аяыг сонгон эгшиглүүлдэг аж. 

Монгол Улс нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад: 

  • Морин хуур,
  • Монгол ардын уртын дуу,
  • Монгол наадам.
  • Бүргэдийн ан,
  • Монгол гэр,
  • Шагайн харваа,

Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад: 

  • Монгол тууль,
  • Ардын бүжгийн урлаг-бий биелгээ,
  • Хөөмэй,
  • Цуур хөгжмийн уламжлалт урлаг,
  • Монгол лимбэчдийн битүү амьсгааны уламжлалт урлаг,
  • Монголын уран бичлэг,
  • Ботго авахуулах зан үйл зэрэг нийт 13 өвийн зүйлийг бүртгүүлээд байна. 

фото

Зураг
1
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
2
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
3
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
4
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
5
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
6
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
7
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
8
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
9
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
10
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
11
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
12
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
13
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
14
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
15
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
16
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
17
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
18
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn

Зураг
19
2016.02.05. Гэрэл зургийг mpa.mn