Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэнэбаатар "Болор цом"-ын эзэн боллоо

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Монголын яруу найргийн хамгийн том наадам болох "Болор цом" өчигдөр Соёлын Төв Өргөөнд болж өнгөрлөө. Энэ удаагийн Болор цомын эзнээр яруу найрагч Ц.Эрдэнэбаатар тодорчээ.

Наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт, Төрийн шагналт,соёлын гавьяат зүтгэлтэн,ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, яруу найрагч Б. Галсансүх, Болор цомын шагналт яруу найрагч Г.Мөнхцэцэг, Монголын Хайкугийн холбооны тэргүүн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Моломжамц нар ажилласан аж.

Наадмын үеэр Ардын уран зохиолч П.Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Цоодол, Ардын уран зохиолч Т.Галсан нар урилгаар оролцож, үзэгч олондоо шүлгээ сонордуулжээ. 

Нийт шилдэг 33 яруу найрагч өрсөлдсөнөөс Болор цомын эзнээр "Суурин иргэншлийн цаг" шүлгээрээ Ц.Эрдэнэбаатар тодорчээ.

"Суурин иргэншлийн цаг"

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг Андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг Нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад Хулчигар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг “үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа нь олон “соёлын” боол болов ...Ашгүй минь ...
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдаа
Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд
Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар “СУУРИН ИРГЭНШЛИЙН”
Суваг болгон дээр
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно
Монголын нэг өдөр “Оломгүй далайг” дуулахуй


ФОТО:

Зураг
1
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
2
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
3
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
4
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
5
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
6
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
7
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
8
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
9
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
10
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
11
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
12
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
13
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
14
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn

Зураг
15
2016.02.02 Гэрэл зургийг mpa.mn