Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ерөнхийлөгч Давост

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 1 сарын 21
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцож байна.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд 250 гаруй салбар хуралдаан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг,  “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” “2016 оны төлөв, хандлага” дэлхийн эдийн засгийн лидерүүдийн уулзалт”  зэрэг уулзалтад оролцоно. Мөн Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Иоханн Шнайдер-Аммантай хоёр талын уулзалт хийнэ.

Өчигдөр /1-р сарын 20/ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч Клаус Шваб бараалхлаа.

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулах чиглэлээр санал солилцлоо. Мөн ноён Клаус Шваб Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 2017 оны 5 сард манай улсад айлчлах болсноо дуулгалаа. 

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.

Уг байгууллага нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Давосын” хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулдаг. 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11