Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн уран бүтээлүүдээс толилуулж байна. Тэрбээр Монгол орны үзэсгэлэнт байгалийн зураг, нүүдэлчдийн амьдралыг өөрийн дурандаа буулгадаг онцлогтой.
Энэ удаа Хэнтий аймгийн Батноров суманд авсан зургуудыг хүргэж байна. Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин, Биндэр сумдын оролцоо зохион байгуулалттайгаар Түмэн адууны баяр зохиогдох байсан ч цаг агаарын хүндрэл, хүйтнээс болоод цуцлагдсан байна.
Гэсэн ч Батноров сумын нутгийн ардууд, адуучдын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотоос зорьж очсон гэрэл зурагчид, аялагчдад адууны зураг авах боломж олдсон аж.
Батноров сум нь уран дархчуудаараа алдартай төдийгүй хамгийн олон адуутай сум юм.
Ч.Батзаяагийн фэйсбүүк хуудсаар энд дарж зочилно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!