ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС)
Монгол Улсын ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэлийн тайлангаас цувралаар хүргэж байна.
2014 онд 496 хувийн компани 804 тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажил хийсэн бол улсын төсвийн хөрөнгөөр 62 хайгуулын төсөл хэрэгжсэн байна.
Компанийн нэр |
Тусгай зөвшөөрлийн дугаар |
Ашигт малтмалын төрөл |
Aймаг |
Зарцуулалт (Сая ₮) |
---|---|---|---|---|
Кожеговь |
XV-011946 |
Уран |
Дорноговь |
12670 |
Эжбалай |
MV-016831 |
Алт, зэс |
Дорнод |
5560 |
Кожеговь |
XV-011921 |
Уран |
Дорноговь |
5246 |
Эм Жи Эм Жи |
XV-014999 |
Алт, зэс |
Сэлэнгэ |
4286 |
Надмин |
XV-015000 |
Алт, зэс |
Дорноговь |
4286 |
Эф Ви Эс Пи |
XV-013598 |
Алт, зэс |
Говь-Алтай |
3591 |
Ай Жи майнинг |
XV-007305 |
Зэс, цайр, алт |
Өмнөговь |
3524 |
Өү Жи Эс Эйч Эл |
XV-007560 |
Зэс, молибден |
Говь-Алтай |
3208 |
OT |
MV-006709 |
Алт, зэс |
Өмнөговь |
3170 |
Миллэниумсторм |
XV-015446 |
Алт, зэс |
Төв |
3075 |
Ж: Кожеговь компани 2014 онд Дорногвь аймагт ураны орд хайхад хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн байна.
График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу. Уг дүрслэлийг десктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.
2014 онд 206 олборлох тусгай зөвшөөрөлтэй 166 компани 5,423,192 сая төгрөгийн үнэ бүхий ашигт малтмал олборлож, 7,210,813 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
2014 оны нийт борлуулалтын 96.1%-ийг зэс, нүүрс, алт болон төмрийн хүдэр эзэлж байна.
Ашигт малтмалын газраас авсан мэдээллээс үзэхэд 110 компани олборлолт, борлуулалтын тайлангаа АМГ-т тайлагнасан бөгөөд тэдгээрийг орон нутгийн бүсээр ангилсныг харна уу.
Дараах хүснэгт газрын тосны олборлолтын лиценз эзэмшигчид болон тэдгээрийн бүтээгдэхүүн гаргалт, экспортын мэдээг харуулж байна.
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС)
Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм.
Санаачлага нь Нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгох үйл ажиллагаа явуулдаг байна. http://www.eitimongolia.mn/