• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг УЛААНБААТАР болоход НЭГ ТОМ АЛХАМ урагшиллаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 1 сарын 12
iKon.MN
 

~Өдрийн сурвалжлага~

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нээгдэж буй Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр бид зочиллоо.

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилготойгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулжээ.

Баянзүрх дүүрэгт орших Дүнжингарав худалдааны төвд байрлаж буй энэ төв 2,200 мкв газрыг хамарсан сэлүүхэн, том талбайтай юм.  

Төрийн үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн төв ийм саруулхан, цэвэрхэн, эмх цэгцтэй байж болдог юм байна гэсэн бодол төрөхийн зэрэгцээ “супермаркет” гээд нэрлэчихмээр санагдав. 

Гэхдээ энэ “супермаркет”-аас та бараа биш төрийн үйлчилгээ авна. Мөн энд өлгүүр, хүүхэд саатуулах өрөө, мэдээлэл хүлээн авах ухаалаг дэлгэц, нотариат зэрэг бий. 

УХААЛАГ ХОТ ГЭЖ ЯМАР ХОТЫГ ХЭЛЭХ ВЭ?

Бид энд ирээд “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн зөвлөх Г.Зоригтой уулзав. Тэрбээр бидэнд уг хөтөлбөрийн суурь агуулгыг танилцууллаа.

 

Г.Зориг "Ухаалаг хотын хамгийн том ялгаа нь хот өөрөө дэд бүтэц, үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус, барилга байгууламжийнхаа ямар ч мэдээллийг түргэн авч, удирдаж байгаад оршино. Хотын амьдралд маш олон зүйлс ийм болох учиртай. Товчоор бол ухаалаг технологиор мэдээллээ авч, удирдана гэсэн үг. 

 

 

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг бид анх гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

1.    E Улаанбаатар
2.    Digital Улаанбаатар
3.    Ухаалаг Улаанбаатар юм.

2013-2016 он хүртэл E буюу электрон Улаанбаатар болж байна. Цаашид ийм төрлийн нэгдсэн төвүүд нээгдэх бөгөөд дараагийнх нь Мишээл Экспод байхаар төлөвлөгдсөн" гэв.

Гэрэл зургийг MPA.mn

УХААЛАГ ХОТЫН ЭХЛЭЛ БОЛСОН ЭНЭХҮҮ ТӨВД ИРГЭД ИРСНЭЭР 200 ГАРУЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА
 

Энд 205 орчим үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгдөж байгаа аж. Албан ёсны нээлт нь ирэх Пүрэв гарагт буюу нэгдүгээр сарын 14-нд болох ч энд өдөртөө 400-500 иргэн үйлчлүүлсээр байна.

Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2,880-6,480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай аж.

Цагийн хуваарь:  Ажлын өдрүүдэд 08:00-20:00, Бямба гарагт 10:00-16:00 цаг.

 

Ингээд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй илүү сайн танилцацгаая.

ӨӨРТӨӨ ҮЙЛЧЛЭХ ӨРӨӨ
 

Ажил хөөцөлдөнө гэдэг амаргүй. Тэгвэл энэ төвд ирснээр иргэд өөртөө үйлчлэх өрөөнд орж даралтаа үзэх, массажны сандал дээр ядаргаагаа тайлах, ус уух, ухаалаг дэлгэцнээс мэдээлэл авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ "УУЛЗАХ" БОЛОМЖ
 

Энэ цахим угтах өрөөнд иргэд суугаад Нийслэлийн удирдлагуудтай цахимаар уулзах боломжтой. Ингэхдээ тогтсон хуваарь, цагийн дагуу уулзах хүнтэйгээ цахимаар ярилцаж, санал бодлоо илэрхийлэх юм.

Хамгийн гол нь удирдлагуудтай уулзах гэж заавал НЗДТГ орж хүлээх, цаг авах шаардлагагүй болж байгаа аж.

ХҮҮХДЭЭ ТҮР СААТУУЛНА
 

Бага насны хүүхэдтэй ээжүүд ажлаа амжуулах боломжтой болжээ. Энэхүү хүүхэд харах, тоглоомын өрөөнд хүүхдээ түр үлдээгээд үйлчлүүлж болно.

ЦЭЭЖ ЗУРГАА ӨӨРӨӨ АВНА
 

Мэдээллийн технологийн дэвшлийг харуулсан өөр нэгэн хэсэг бол энэ зураг авах өрөө юм. Танд яаралтай зураг хэрэг болбол эндээс хаашаа ч гарахгүй, хялбар аргаар цээж зургаа дарж болох нь.

КОФЕ ШОПООР ҮЙЛЧЛҮҮЛНЭ
 
ЦАХИМ БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛНЭ
 
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ФОТО ЗУРГУУД
 
 
 
 
 
 
 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.21.106.130] 2016/1/12
Дүнжингарав Төрийн үйлчилгээний газраас Нийслэлийн захирамжтай газар дээрээ барилга барих зөвшөөрөл авах гэхээр бариулахгүй гээд НЕТГ ажилтан тэгээд байхын. Тэгүүл яах гэж дуудлага худалдаагаар газраа авсан болж байна. Үнэхээр хүнд суртал хээл хахуул байсаар л байна. Мөнгө л өгөхгүй бол ямар ч бүрэн бичиг баримттай байсан үйлчлэхгүйн байна.
0 | 1 Хариулах
Зочин [43.242.243.128] 2016/1/12
Молодцы! Татварын мөнгө маань хэн нэгний карманд орох нь багасч л байгаа юм байна. Сайхан мэдээ байнаа энэ хүйтэнд сэтгэл бүлээцүүлсэн
7 | 1 Хариулах
Зочин [202.21.112.150] 2016/1/12
Энхболд, Мөнхбаяр, Батбаяр гээд МАН-ын засаг дарга, тэдний удирдсан баг иргэдэд зориулж юу хийсэн билээ дээ. Ерөөсөө санадаггүй. Нэг жишээ хэлээч.
9 | 2 Хариулах
sain [59.136.54.189] 2016/1/12
zaza ungursun 4 jild gants l sain ajil hiijdee bayar hurgie
2 | 0 Хариулах
Зочин [202.131.226.133] 2016/1/12
Ухаалаг хот нь Автобус хаана явааг интернэтээр харж чадахгүй, веб-д байгаа код-г pos-р хэвлээд, буцаагаад интернэтэд оруулж, сугалаанд оролцдог, Дэлхийн хамгийн их бохирдолтой хотынхоо агаарыг хэмжиж, мэдээлж чаддаггүй.
8 | 3 Хариулах
Зочин [103.229.122.161] 2016/1/12
Mundag mundag
5 | 0 Хариулах
Зочин [103.26.195.59] 2016/1/12
Цахим Монгол Улсыг хөгжүүлэх, Монголын мэдээллийн технологийн хэрэглэгээг шинэ түвшинд гаргахад хийгдэж буй маш том ажил байна. Энэ том системийг Монгол инженерүүдийнхээ хүчээр хийж ашиглалтанд оруулан хүлээлгэж өгч буй Г. Зориг-ын багынханд өндөр амжилт хүсье.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.93.26] 2016/1/12
demjij bn
2 | 0 Хариулах
Зочин [109.31.83.24] 2016/1/12
AH ~ zail zail zail naathaar chin yadiin eniig hiih gej heden tugrug idsen boloo gahainuud
4 | 5 Хариулах
Altan [43.43.30.130] 2016/1/12
Энэ тѳв аль ч намын хүнд үйлчилэх болно. Намын батлах хэрэггүй. Та ороод гаралдаа.
9 | 3 Хариулах
Зочин [109.31.83.24] 2016/1/13
Bi nam yriagui bn gulguu
2 | 1 Хариулах
Irgen [202.246.252.102] 2016/1/12
oo zaza, ugaasaa AN aa demjiidoooo
2 | 1 Хариулах
obob [202.170.68.162] 2016/1/12
Иргэний зүгээс маш их баяртай байна. Баярлалаа
2 | 1 Хариулах
Зочин [202.131.7.34] 2016/1/12
Ингэж ажил хийдэг юм байна. Жартгар Жадамбаа чадахгүйгээ хэлээд тайз руугаа тонилоосой
5 | 1 Хариулах
Зочин [202.21.113.22] 2016/1/12
Ямар ч байсан юм хийх нь хийгээд л байгаа юм байна. Болно доо болно. Улс оронд маань зөндөө л асуудал байна. Бүгдийг нэг амьсгаагаар шийдэх боломжгүй. Тиймээс монголчууд минь одоо зүгээр л энгийн алхам хийцгээе: Хүн бүр жижиг гэлтгүй чадах чинээгээрээ өөрөө өөрийгөө зөв тийш нь өөрчлөөд явъя. Ядаж л хогоо хаа хамаагүй хаядгаа бүгд больё.
21 | 5 Хариулах
Tiim shu [49.0.160.132] 2016/1/12
Yaj ch muu helsen bai, yaj ch aldsan bai ardchilsan nam yum hiiged l bga yum. Irgedin het ih huleelt, naidvarig bol guitsehgu bga l da. Ghde l yum hj bga shu
11 | 2 Хариулах