Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 120 хүүхдийн ортой 218-р цэцэрлэг, 130 хүүхдийн суудал бүхий 130-р бага сургуулийн цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус дүүргийн 15-р хороонд ашиглалтад орж буй Төрийн өмчийн анхны цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор гэдгээрээ онцлог юм. Энэхүү бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг “Шилдээт" ХХК амжилттай гүйцэтгэн хугацаанд хүлээлгэн өгсөн байна.
Хан-Уул дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 28 сургуульд 22300 хүүхэд, 88 цэцэрлэгт 10800 гаруй хүүхэд багачууд суралцаж байгаа.
“Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийг бүрэн камержуулсан бөгөөд шинээр ашиглалтад орж байгаа цэцэрлэгүүдийг ирэх оноос үе шаттайгаар камержуулах аж.
Ирэх онд Хан-Уул дүүргийн 11,16-р хороонд тус бүр 240 хүүхдийн ортой 2 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулахаар барилгын ажлаа эхлүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!