Өдөр бүр замын түгжрэлд бухимдаж явна уу. Тэгвэл BusinessInsider сайтынхан дэлхийн хамгийн түгжрэлтэй хотуудын зургуудыг оруулжээ. Үүний хажууд Улаанбаатарын түгжрэл “гайгүй”. Ингээд
Бээжин дэх хурдны замын шалган нэвтрүүлэх гарц. Баярын үеэр амарсан иргэд гэр рүүгээ харих үеэр ийм түгжрэл үүссэн байна.
2014 оны есдүгээр сарын 22-ны өдөр Хятадын нийсэлэл Бээжин хот дахь замын түгжрэлийг харуулсан зураг. Тус хотод хүмүүс замын түгжрэлээс болоод өөр тээврийн хэрэгсэл сонгох болсон.
Бразилийн Сан Пауло хотод метро хүлээж буй зорчигчид. Ройтерс агентлагийн мэдээлснээр Сан Пауло хотын тээврийн асуудал хүнд бөгөөд зорчигчид заримдаа гурав хүртэл цаг хүлээх шаардлагатай болдог байна.
Тайваньд оргил цагийн үеэр мотоцикль унасан хүмүүс түгжирчээ. Тайваний Тээврийн газраас өгсөн мэдээллээр тус улсад хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл бол мотоцикль бөгөөд өртөг багатай, хэрэглэхэд хялбар байдаг аж.
Бангладешийн Дакад галт тэрэг хөдлөх үеэр.
Рикша бол Бангладешийн хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл юм. Баяр наадмын үеэр тоо нь гурван саяд хүрч байжээ.
Хятадын Шиа мэнь дэхь түгжрэл.
Истанбулын Босфорын гүүр оргил цагаар маш их түгжирдэг. 2014 онд гарсан судалгаагаар Истанбулчууд жилд дунджаар 125 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг байна.
Вьетнамын Хо Ши Мин хот. Унадаг дугуй, автобус, машины түгжрэл.
Индонезийн Жакартад үүссэн түгжрэл. Судалгаагаар Жакартад тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч жилд 33,420 удаа зогсдог гэнэ. Энэ нь Нью-Йоркынхоос хоёр дахин их тоо юм.
Өмнөд Африкийн Советод галт тэргэнд багтаагүй ч зүүгдэж яваа хүмүүс.
Нигери дэх замын түгжрэл. Хэдэн зуун машин түгжирч, зарим нь хоорондоо наалджээ.
Японы Токиогийн Шибуяа буудал. Оргил цагаар энд 2,500 гаруй хүн зам гардаг бөгөөд дэлхийн хамгийн “завгүй” гудамж гэж нэрлэгддэг юм.
TomTom-ийн замын түгжрэлийн индексээр Москва хот дөрөвдүгээр байрт жагссан байна. Тверская гудамж.
Тайландын Бангкок бол дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудын нэг юм.
Энэтхэгийн Мумбайд галт тэрэг хүлээж буй зорчигчид.
Румыний Бухарест бол Европ дахь хамгийн замын түгжрэл ихтэй хотуудын нэг юм.
TomTom-ийн замын түгжрэлийн индексээр Калифорни мужийн Лос Анжелес хот аравдугаарт байрт жагсжээ. Ид түгжрэлийн үеэр 30 минут зорчих замд нэмж 25 минут зорчих шаардлагатай болдог.
Каир хот дахь Тахрир талбайн замын түгжрэлийг харуулжээ.
Ройтерсийн мэдээлснээр Афганистаны Кабул хотод замын түгжрэл эрчимтэй нэмэгдэж байна. Энд эмэгтэйчүүд жолооны үнэмлэх ихээр авах болсон бөгөөд учир нь автобусанд явахаар бэлгийн дарамтад өртөх тохиолдол их ажээ.
Хятадын Вухан дахь Ханкоу галт тэрэгний буудал руу орж буй зорчигчид, хүлээлгийн танхим.
Эх сурвалж: BusinessInsider
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!