Сүхбаатарын нэрэмжит 2-р сургуулийн Шинэ Өргөтгөл сургуулийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус сургуулийн захирал Л.Цэнгэлмаа нээж үг хэлэхдээ "Манай сургууль нь 1931 онд байгуулагдсан ба одоо хичээллэж буй байрандаа 1978 оноос хичээллэж эхэлсэн. Одоо хичээллэж буй байрны багтаамж бол 1200 гаруй хүүхдэд зориулсан боловч одоогоор 2560 гаруй хүүхдүүд тус байранд хичээллэж байна. Энэхүү байр ашиглалтад орсноор 800 гаруй хүүхдүүд буюу 1-5-р ангийнхаа хичээллэх боломжтой болж, нийт багш нарын ажлын ачаалал нь багасах болно.Бидний энэхүү хүндрэлтэй байдлыг зохицуулахад гүн туслалцаа үзүүлсэн СБД-ын засаг дарга Д.Бадарсан, БСШУЯ, НЗГ болон Машин механизм ХХК-ны хамт олондоо багш сурагч нарынхаа өмнөөс талархал илэрхийлж байна" гэв.
Харин СБД-ын засаг дарга Д.Бадарсан: Манай 11-р хорооллын 6,7,8 -р хорооны хүүхдүүд 2-р сургуульд сурч байна.Бид бүхэн Л.Цэнгэлмаа захиралын санал хүсэлтийг 2 жилийн өмнө хүлээн авч, 2014-2015 оны Нийслэлийн төсвөөс 1.6 тэрбумийг энэхүү өргөтгөлд зарцуулсан байна. Өмнө нь 2-р сургууль 3 ээлжээр хичээлдэг байсан бол энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор 2 ээлжтэй хичээллэх боломжтой болсон байгаа гээд Нийт сурагчиддаа амжилт хүслээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!