Богд Хааны Ордон Музей дэх "Хаан туульсийн өргөө"-нд "Монгол туульчид"-ын бэсрэг тоглолт өчигдөр боллоо.
Тоглолтод Ховд, Увс, Баянхонгор болон Дорноговийн туульчид өөрийн шавь нартайгаа хүрэлцэн ирж уламжлалт туулиудаас хайлсан юм.
Тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.
Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхаргыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм.
Монгол тууль 2009 өвд хүн төрөлхтний яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад орсон юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!