Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Баталгаажилт, нууцлалыг мэдрүүлэх ГАЙХАМШГИЙГ НЭЭ...

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 11 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Шингэн хүнсний манлай үйлдвэр АПУ компанийн 2015 оны шинэ инноваци болох шинэ бөглөөг хэрэглэгч, харилцагчдад танилцуулах "Discover the wonder” буюу “Гайхамшгийг нээ” арга хэмжээ боллоо.

АПУ компани бүтээгдэхүүний аюулгүйн баталгаа болсон бөглөөний шинэчлэлийг Дэлхийн №1 бөглөө үйлдвэрлэгч Италийн Guala Closure Group-тэй хамтран хэрэгжүүлснээ уг арга хэмжээний үеэр танилцуулсан юм.

Guala Closure Group-ийн 2015 оны шинэ технологи болох ТЕ systems технологийн дагуу үйлдвэрлэсэн “Илэрхий нууцлал” бүхий шинэ бөглөө нь баталгаажилт, нууцлалыг хэрэглэгчдэд илүү мэдрүүлэх  технологи, инновацийг шингээсэн өвөрмөц хөгжүүлэлттэй гэдгээрээ шинэлэг болжээ.

 

АПУ компанийн Үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэг “Манай компани шинэ технологи, шинэ инновацийг байнга нэвтрүүлсээр ирсэн. Энэ удаад бүтээгдэхүүний чанарт онцгой чухал үүрэгтэй байдаг бөглөөгөө шинэчилж байна. Бөглөөг шинэчлэх ажил жил гаруйн өмнө эхэлсэн. Бидний зүгээс бөглөө нийлүүлэгч компанид нууцлалын өндөр шаардлага бүхий хэн ч дуурайлгаж хийх боломжгүй бөглөөг хийлгэх саналыг тавьсан юм. Нийлүүлэгч компани маань бидний саналыг хүлээн авч хоёр талаас жил гаруйн хугацаанд хамтарч ажилласны үр дүнд нууцлалын өндөр түвшин бүхий бөглөөг  зах зээлд нийлүүлэхэд бэлэн боллоо.

Манай бүтээгдэхүүн хэрэглэгч, харилцагч нарт шинэ баталгаажилт бүхий бөглөөтэй хүргэгдэх гэж байгаад баяртай байна” хэмээлээ.

Бөглөөг  үйлдвэрлэгч  Guala Closures Group нь дэлхийн таван тивийн 25 улсад үйлдвэрлэлээ явуулдаг төдийгүй 100 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж жил тутам 14 тэрбум бөглөө борлуулдаг дэлхийд тэргүүлэгч компани юм.

АПУ компанийн хувьд 2005 оноос Guala Closures Group-тэй  хамтын ажиллагаагаа эхлүүлж, 10 гаруй жил тогтвортой хамтран ажиллаж байгаа ажээ.

 

Guala Closures Group-ийн Ерөнхий менежер Giorgio Vinciguerra “АПУ компанитай 10 гаруй жил тогтвортой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж буйдаа талархалтай байна. Бидний хувьд АПУ компани стратегийн ач холбогдолтой чухал хамтран зүтгэгч маань.  

АПУ компанийн хүсэлтээр бидний хөгжүүлсэн “Илэрхий нууцлал” бүхий шинэ бөглөө нь бүтээгдэхүүний найдвартай байдал, нууцлалыг дахин баталгаажуулж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ сэтгэл амар худалдан авах боломжийг олгож байгаа юм. 

Монголын шингэн хүнсний салбарын тэргүүлэх үйлдвэрлэгч АПУ компанитай цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ. 

“Илэрхий нууцлал” бүхий шинэ бөглөө нь Guala Closure Group-ийн 2015 оны шинэ инноваци бөгөөд тус бөглөөг гурван жилийн турш зөвхөн АПУ компанид онцгой эрхтэйгээр нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Түүнчлэн  уг арга хэмжээний үеэр Guala Closure компанийн зүгээс АПУ компанид  “Чанарын баталгаа болон Онцгой эрхийн батламж”-ийг гардуулж өгсөн юм.

 
 
 
 

Ёслолын арга хэмжээний дараа АПУ компанийн харилцагч түнш, байгууллагууд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд 91 жилийн түүхийн туршлагаар шингэн хүнсний салбарт дэвшилтэт технологи, шинэ инноваци, баталгаат чанарыг тунхагласаар ирсэн АПУ компанийн үйлдвэртэй танилцлаа.

 
 

APU company хэрэглэгч, харилцагчдадаа баталгаат чанар, аюулгүй байдал, шинэчлэл хөгжлийн шим болсон бүтээгдэхүүнээ өргөн барьсаар байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.