Монгол нэхийг боловсруулах шилдэг технологийг "Дархан Минж” компаниас гаргаж нэхий материалын талаарх уламжлалт ойлголтыг эрс өөрчлөн, олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулсан юм.
Энэхүү нэхийгээр урласан бүтээгдэхүүнээ ARIUNAA SURI брэндийн хамт олон танилцуулж "SNOW 2016" шоуг өчигдөр орой зохион байгууллаа.
Шоунд Model casting-аас шалгарсан Монголын загвар өмсөгчдөөс гадна Германы загвар өмсөгч Rebecca Kunikowski, Норвегийн загвар өмсөгч Enok Groven оролцож хилэн нэхийгээр урласан чамин хувцснуудыг тайзнаа амилууллаа.
"SNOW 2016"-ын бас нэг онцлог нь тайзны засалт өвлийг санагдуулам байв.
Фото сурвалжлагыг Б.Бямба-Очир /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!