Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намаас Чингисийн талбайд "Эх орны дуудлага" нэртэй тайван жагсаал зохион байгууллаа.
Тэдний зүгээс "Өнөөгийн төрд гурав дахь хүчний дуу хоолой болон эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэх болно.
Эх орон газар шорооныхоо төлөө ард түмэн хаа хаанаа тэсэхээ байж амиа үл хайрлах болсныг өчигдөр болсон С.Эрдэнийн үйлдлээс харж болохоор байна. Нэг нэгээрээ биш нийлээд хамтдаа эвлэлдэн нэгдэж тэмцэх цаг болсон. Үг, үйлдэл, сэтгэлээ нэгтгэцгээе" хэмээн уриалж байлаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!