2019/06/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,657.31₮
B30
УЛААНБААТАР
23°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
19:00
S32
22°
20:00
S32
20°
21:00
S31
18°
22:00
S31
16°
23:00
S31
15°
00:00
S31
14°
01:00
S31
13°
02:00
S29
13°
03:00
S29
12°
04:00
S31
11°
05:00
S29
11°
06:00
S30
11°

ФОТО: Таны хүүхэд цэцэрлэг дээрээ ямар хоол иддэгийг мэдэх үү?

Г.Номин, iKon.mn
2015 оны 11 сарын 11
iKon.MN

Улсаас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг даадаг болоод зургаан жил болж байна. Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг төр хариуцахаар болсон.

Улс хүүхдийн хоолны мөнгийг дааж эхэлснээс хойш гурван жилийн дараа буюу 2012 онд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1,100 төгрөг байсныг 1,650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын болон тусгай цэцэрлэгт 1,600 төгрөг байсныг 2,400 төгрөг болгон нэмэгдүүлж байжээ.

Энэ хугацаанд “Цэцэрлэгт өгч байгаа хоолонд хүүхдүүд цадахгүй байна,  Хүүхэд маань цэцэрлэг дээрээ яг ямар хоол идэж байгаа талаар мэдээлэл алга, Хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд өөрсдөө өгдөг болъё, Хоолны мөнгийг бүтнээр нь болон хувьчлаад өгөхөд асуудал байхгүй” гэх саналыг эцэг эхчүүд гаргасаар ирсэн.

Тиймээс нэгэн улсын цэцэрлэгийг сонгож хүүхдүүд өдөрт ямар хоол идэж байгааг сурвалжиллаа. /Улсын хэмжээнд нийт цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийн 90 орчим хувь нь улсын цэцэрлэгт явж байна/ 


Нэгдүгээр хоолны аяга нь 500 гр, хоёрдугаар хоолны таваг нь 400-500 гр ордог бол цайны аяга нь 200 гр хэмжээтэй.

Даваа гарагт

Өглөөний цайнд: Сүүтэй каш /08.30-09.00 цагт/

Бага үдэд: Нэрсний шүүс /11.00 цагт/

Өдрийн хоолонд: Бантан, гурвалжин будаатай хуурга /12.00-12.30 цагт/

Оройн цайнд: Гурилан боов, шингэн уух зүйл /16.00-16.30 цагт/

 

Мягмар гарагт

Өглөөний цайнд: Шар будаатай каш /08.30-09.00 цагт/

Бага үдэд: Аньсны шүүс /11.00 цагт/

Өдрийн хоолонд: Будаатай шөл, цуйван /12.00-12.30 цагт/

Оройн цайнд: Тараг /16.00-16.30 цагт/

 

Лхагва гарагт

Өглөөний цайнд: Сүүтэй каш /08.30-09.00 цагт/

Бага үдэд: Чацарганы шүүс /11.00 цагт/

Өдрийн хоолонд: Ногооны зутан шөл, дун гоймонтой хуурга /12.00-12.30 цагт/

Оройн цайнд: Гурилан боов, шингэн уух зүйл /16.00-16.30 цагт/

 

Пүрэв гарагт

Өглөөний цайнд: Гурвалжин будаатай каш /08.30-09.00 цагт/

Бага үдэд: Аньсны шүүс /11.00 цагт/

Өдрийн хоолонд: Шар, цагаан будаатай шөл, котлет, төмсний нухаш, байцааны салат /12.00-12.30 цагт/

Оройн цайнд: Тараг /16.00-16.30 цагт/

 

Баасан гарагт

Өглөөний цайнд: Сүүтэй каш /08.30-09.00 цагт/

Бага үдэд: Чацарганы шүүс /11.00 цагт/

Өдрийн хоолонд: Гурилтай шөл, байцаатай хуурга /12.00-12.30 цагт/

Оройн цайнд:  Гурилан боов, шингэн уух зүйл /16.00-16.30 цагт/

 

2012 онд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 1,100 төгрөгөөс 1,650 төгрөг болгон нэмсэн.

Хүүхдийн хоолонд түлхүү хэрэглэдэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд 2012 онд ямар үнэтэй байсан болон бидний сонгон авсан цэцэрлэг одоогийн байдлаар ямар үнээр хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа талаар мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Хүнсний бүтээгдэхүүн

2012 оны дундаж үнэ /ҮСХ/ төг

Улсын цэцэрлэгт нийлүүлэгдэж байгаа үнэ /2015.11 сар/ төг

Гурил, 1-р зэрэг, 1 кг

696

1,250

Цагаан будаа, 1 кг

1,699

2,300

Хонины мах, 1 кг

6,637

6,500

Үхрийн мах, 1 кг

7,291

6,800

Шингэн сүү, 1 л

1,095

1,800

Тараг, 1 л

1,530

1,900

Төмс, 1 кг

1,033

 

750

Байцаа, 1 кг

1,103

900

Лууван, 1 кг

1,184

1,450

Манжин, 1 кг

1,161

1,450


Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцаж төлөөд хоолны хэмжээг нь ихэсгэх асуудал төр хоолны мөнгийг дааж эхэлсэн цагаас хойш яригдаж ирсэн. 

Цэцэрлэгүүдийн зүгээс ч эцэг эх нь хоолны мөнгөний зохих хувийг өгвөл эргээд тэдний зүгээс тавих хяналт шалгалтыг сайжруулна гэж үзэж буйгаа илэрхийлж байгаа юм.

Та ЭНД дарж санал асуулгад оролцоорой. 

x