“БОЛОР СУДАР” хэвлэлийн газраас Хорьдугаар зуунд бичигдсэн алдартай романуудыг энэ цагийн уншигчдадаа хүргэх зорилгоор “XX зууны шилдэг романууд” төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.Төслийн хүрээнд эхний ээлжинд дөрвөн зохиолчийн зургаан романыг хэвлэн гаргаж өнөөдөр номын нээлтийн ёслол боллоо.
“Манан будан”, “Зүрхний хилэн” романуудыг хоёр боть болгон хэвлэсэн бөгөөд ном тус 29,000 төгрөгийн үнэтэй юм байна. Зөвхөн өнөөдөр буюу номын нээлтийн өдөр номууд 30 хувь хямдарах ажээ. Тиймээс номын садан, номонд хорхойтой та хорьдугаар зуунд бичигдсэн алдартай романуудыг зөвхөн өнөөдөр 30 хувийн хямдралтай үнээр бүх номын дэлгүүрээс аваарай.
“Эдгээр бүтээлийг хэвлэн гаргахдаа зохиолчид болон тэдний үр хүүхдээс албан ёсны зөвшөөрлийг нь авсан. Цаашид “XX зууны шилдэг роман”-ууд төсөл ирэх онд үргэлжлэх бөгөөд “Болор судар” хэвлэлийн газраас өөр олон сайхан бүтээлийн хэвлэх зөвшөөрлийг авч уншигчдадаа хүргэх болно.
Түүнчлэн Монголын хэвлэлийн салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэхийг зорилгоо болгон ажилладаг хэвлэлийн газрын хувьд эдгээр номын хэвлэлийн чанар, өнгө дизайнд онцгой анхаарч, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хэвлэсэн гэдгийг хэлмээр байна” хэмээн “Болор судар” хэвлэлийн газрын редактор Р.Сарангэрэл хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|