Зарим хүмүүс дээд амжилтын номд бичигдэх гэж маш хачирхалтай зүйлсийг сэдэж хийдэг. Дэлхийн дээд амжилт тогтоосон хүмүүсийн зарим нь бие махбодийн хувьд хэвийн бус бусдаас төрөлхийн онцгой байдаг.
Жишээлбэл: Хамгийн өндөр хүн эсвэл хамгийн намхан нь гэх мэт. Харин дэлхийн дээд амжилтууд бүртгэгддэг Гиннесийн номд хамгийн том аягатай каппучино чанасан хүн, хамгийн урт хугацаанд тасралтгүй үнсэлцсэн хосууд зэрэг хүмүүсийн маш хачирхалтай оролдлогууд орсон байдаг аж.
Бүр зарим нь усны хувцастайгаар ил гарч өмнөх амжилтуудыг эвдэх оролдлого хүртэл хийдэг байна. Энэ хачирхалтай оролдлогуудын 27 жишээг танилцуулья.
1,010 усны хувцастай бүсгүй Австралийн наран шарлагын эрэгт цуглаж хамгийн олон хүн оролцсон усны хувцастай зургийг татуулж Гиннесийн номд бүртгүүлжээ.
39 настай Хассан-Ал-Заяат нь Коран судрыг 28 инчийн цаасан дээр гараар хуулбарлаж хамгийн том гараар бичсэн Коран судраараа Гиннесийн амжилтуудын нэгт багтжээ.
“Хамгийн том барбикю” амжилтыг Гиннесийн номонд бүртгүүлэхийн тулд 30,000 хүн нийт 13,713 кг үхрийн махийг нэг доор шарсан байна.
Гүнгийн эхнэр Крис Уолтон хамгийн урт хумсаараа Гиннесийн номд бичигдсэн.
Дэлхийн хамгийн урт хуримын гивлүүр зүүсэн Бухарестийн бүсгүй Гиннест бичигджээ.
Тайландын Бангкок хотод хамгийн удаан үнсэлцсэн хосуудыг шалгаруулсан ба дээд амжилт нь 58 цаг 35 минут 58 секундэд хүрчээ.
Гао Бингуо нь үй олон зөгийгөөр биеэ бүрхэж хамгийн олон зөгийгөөр биеэ хучиж чадсан гэж Гиннест бүртгэгдэхийг оролджээ.
Эдгээр хүүхэд Махатма Гандигийн хувцсаар жигдэрсэн хамгийн олон хүнтэй жагсаал зохион байгуулж Гиннест бүртгэгдэх гэж оролдсон байна.
2014 онд нийт 261 зочид буудлын ажилчид хамтран Иорданы уналтад ороод байгаа аялал жуулчлалыг сэргээх зорилгоор хамгийн том хөвж буй зургийг Сөнөсөн тэнгисд биеэрээ дүрсэлж Гиннест бүртгэгджээ.
Эдгээр жирэмсэн бүсгүйчүүд нэг доор хамтдаа иогийн дасгал хийж хамгийн олон гишүүнтэй иогийн дасгалын анги хэмээн Гиннест бүртгэгдэж чаджээ. Гишүүдийн тоо 553-т хүрчээ.
Цаас, хус мод оролцуулж хийсэн энэхүү луу нь нийт 2,596 тохой буюу 778.8 метр урттай бөгөөд Хятадын Гутианд болсон дэнлүүний үзэсгэлэнгийн үеэр явсан энэхүү жагсаал нь хамгийн урт үргэлжилсэн жагсаал болж Гиннесийн амжилтуудад бүртгэгджээ.
Данешвар Гурагай нь амандаа шүдний сойз зуугаад түүн дээрээ 22.41 секундын турш сагсны бөмбөгийг тасралтгүй эргэлдүүлж чаджээ.
Унгарын Будапештийн наадмын үеэр Аттила Бений гэх эр дөрвөн дугуйтай автомашиныг бие дээгүүрээ хөндлөн явуулж хамгийн их өвдөлт мэдрүүлсэн оролдлогыг хийжээ.
Тайваний 1,215 тариаланч хамтран нийт 20,639.7 метр квадрат талбайд 16 минут 20 секундын дотор будааны үр суулгаж Гиннест бүртгэгджээ.
Зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран Оросын амжилтуудын номонд бүртгүүлэхээр хамгийн том аягатай каппучиног бэлтгэсэн байна. Дэлхийн Гиннесийн амжилт 4,250 литр каппучино.
Энд хамгийн “тухтай” гэж хэлж болохуйц рекорд харагдаж байна. АНУ-ын Чикаго хотод нийт 6,261 хүн оролцсон бейсболын дүрмээр тоглосон дэрний гар байлдаан болжээ.
Мянга мянган Нью-Йоркчууд домогт Жон Ленноны 75 насны ойн баярт хүндэтгэл үзүүлж Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд цуглан нэгэн зэрэг энх тайвны бэлэгдлийг гараараа дүрслэн харуулжээ
Энэхүү арга хэмжээ нь маш хачирхалтай. Хятадын спортын төвд нийт 1,000 үйлчлүүлэгч нэг дор зэрэг нүүрний гоо сайхны иллэг хийлгэж, арьс арчилгааны үйлчилгээ авч байгаа юм.
Сибирын холбооны их сургуулийн оюутнууд шиг хамгийн олон хүн нэг дор нэг машинд багтсан хэмээн Гиннест бүртгэгдэх гэж байгаа бол харанхуйгаас огтхон ч айж болохгүй.
Алдарт дуучин Майкл Жэксоны нийт 13,000 үнэнч шүтэн бишрэгч болон дуурайгчидын цугларалт Мексикт дуучны төрсөн өдрөөр зохиогджээ. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн хамгийн “дуулиантай” бүжиг болон Гиннест бүртгэгджээ.
Калифорни мужийн Лос Анжелес хотын 300 иргэн Эйнштэйний дүрд хувирцгаан хамгийн олон Эйнштэйн нэг дор цугласан гэдгээрээ Гиннест бүртгэгдэж байжээ.
Дэлхийн агаарын спортын холбооны 357 шүхэрчин зургаан секундын дотор онгоцноос 180 км цагийн хурдтайгаар хэлхэлдэн чөлөөт уналт хийсэн байна. Гиннесийн номд бичигдсэнээр энэ бол хамгийн том хэлхээ чөлөөт уналт юм.
2013 онд Нью-Йорк хотноо хүмүүс нэгэн зэрэг тверк бүжиг хийж Гиннест бүртгэгджээ. Түүнээс хойш 2014 онд Нью Орлеонд 406 хүн нийлж дээрх рекордыг эвджээ.
Сүшиний тогоочид нийлээд тонн тонноор хэмжигдэх түүхий загасаар дэлхийн хамгийн том сүшиний шигтгэмлийг урлажээ.
Тайванд 1,213 хүн нэг цаг дор цуглаж арван минутын дотор нэгэн зэрэг нүүрэндээ маск тавьсан байна.
Австралийн Сидней хотноо эдгээр хүмүүс усны хувцастайгаа цуглаж дэлхийн хамгийн олон хүн оролцсон усны хувцастай жагсаалаар Гиннесийн амжилтыг эвдэхээр оролджээ.
Баруун Энэтхэгийн Ахмадабад их сургуулийн гадаах талбайд мянга мянган өрсөлдөгч нэгэн зэрэг шатрын тэмцээнд оролцож байжээ.