Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн “өндөр настай” 15 улс

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 10 сарын 19
iKon.MN

Дэлхийн Эдийн засгийн Форумаас саяхан гаргасан Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн нэгэн сонирхолтой жагсаалтыг та бүхэнд танилцуулж байна. Энэхүү жагсаалтад улс орнуудыг дан ганц эдийн засгийн чадлаар нь биш нийт хүн амын эрүүл мэнд, урт наслалтаар эрэмбэлжээ.

Ингээд дэлхийн хамгийн "өндөр настай" орнуудтай танилц.


Өмнөд Солонгос: Дундаж наслалт 81.4 жил. Дундаж давхаргын амьдрал сайжирч байгаагийн хэрээр сүүлийн хэдэн жилд Өмнөд Солонгосчууд өндөр насалж байна. 

 

Люксембург: Дундаж наслалт 81.4 жил. Европын хамгийн цөөн хүн амтай орнуудын нэг ч гэлээ нэг хүнд ногдох орлогоороо тэргүүлдэг. Энэ нь эрүүл хүнс, эмнэлгийн шилдэг үйлчилгээ зэргийг бий болгодог байна. 

 

Норвеги: Дундаж наслалт 81.5 жил. Нялхсын эндэгдлийг сүүлийн арван жил эрчимтэй бууруулж чадсаны үр дүнд Норвегийн дундаж наслалтын үзүүлэлт нэмэгдсэн. Мөн уг үндэстэн өндөр настай ч нийгэмд идэвхтэй амьдардаг хүмүүсийн тоогоороо тэргүүлдэг. 

 

Их Британи: Дундаж наслалт 81.5 жил. Таргалалтаараа Баруун Европд тэргүүлдэг орон. Гэхдээ төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ нь маш сайн хосолж, чанартай үйлчилгээ үзүүлдэг тул ард иргэдээ ийнхүү урт наслуулдаг байна. 

 

Швед: Дундаж наслалт 81.7 жил. ЭЗХАХБ-ын орнуудын дундаж наслалтаас Швед улсынх даруй хоёр жилээр урт байна. Усны чанар маш сайн байдаг нь ийм үр дүнд хүргэсэн гэж тэмдэглэжээ. 

 

Израйль: Дундаж наслалт 81.7 жил. Заавал цэргийн алба хаах ёстой гэсэн хууль үйлчилдэг ч Израйль эрчүүд дэлхийд хамгийн өндөр насалдаг. Гэхдээ Иерусалим нь бусад хотуудаа бодвол өндөр наслалтын үзүүлэлт багатай юм. Учир нь сүүлийн жилүүдэд энд хүчирхийлэл, аллага нэмэгдэх болсон билээ. 

 

Австрали: Дундаж наслалт 82.1 жил: ДЭМБ-ын зарласнаас Австраличуудын амьдралын хэв маяг эрүүл байхад тусалдаг бөгөөд үүн дээр эрүүл мэндийн үйлчилгээг нэмээд урт наслах боломж бүрджээ. 
 

 

Сингапур: Дундаж наслалт 82.1 жил. Сүүлийн 30 жилийн туршид дундаж наслалт нь тасралтгүй өссөн. Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн үйлчилгээгээрээ маш өндөр түвшинд хөгжсөн орон юм. 

 

Испани: Дундаж наслалт 82.4 жил. Газар дундын тэнгисийн хоолны дэглэмээрээ алдартай энэ орон урт удаан, эрүүл амьдралын хэв маягаа хадгалж чадсан. Тэдний хоолонд төрөл бүрийн хүнсний ногоо, загас тэргүүтэн байх бөгөөд өөх тосоо олив, самар зэргээс ихэвчлэн авдаг нь хамгийн зөв сонголт байж чаддаг. 

 

Франц: Дундаж наслалт 82.6 жил. Дэлхийн баян чинээлэг орнууд дотроос таргалалт хамгийн багатай оронд тооцогддог бөгөөд үүнээс улбаалаад өндөр насалдаг байна. 

 

Швейцарь: Дундаж наслалт 82.7 жил. Дэлхийн хамгийн баян орнуудын нэг учраас эрүүл мэндийн үйлчилгээ сайтай төдийгүй иргэд нь сайн хоол хүнс хэрэглэдэг. Швейцарийн хамгийн өндөр настай эмэгтэй Роза Рейн 1897-2010 оны үед амьдарч байв.  

 

 

Исланд: Дундаж наслалт 82.9 жил. Хоол тэжээлийн судалгаа явуулдаг мэргэжилтнүүд Исланд улсыг “Дэлхийн хамгийн шилдэг хоолны дэглэмтэй улс” хэмээн тодорхойлжээ. Энд чихрийн шижин, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл бага байдаг. 

 

 

Итали: Дундаж наслалт 82.9 жил. Lancet эрүүл мэндийн сэтгүүлд бичсэнээр Италичуудын урт наслалтын нууц нь ядуурлын түвшин бага байдагтай холбоотой аж. Энэ нь улс орон даяараа хангалуун амьдарч, эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх бололцоог олгодог. 

 

Япон: Дундаж наслалт 83.1 жил. Гурван жилийн өмнө Япончууд амиа хорлолтын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдсэн байсан. Гэсэн хэдий ч эрүүл уг үндэстэн эрүүл хооллолтынхоо ачаар өндөр насалж чаддаг. 

 

Хонг Конг: Дундаж наслалт 83.5 жил. Эрүүл мэндийн чиглэлээр бичдэг сэтгүүлчид Хонг Конгчуудын урт наслалтын нууц бол Кантонын уламжлалт тулааны урлаг бөгөөд хүмүүс нас ахих тусам идэвхтэй, эрүүл хэвээрээ байдаг ажээ.  Мөн цай уух, жигнэсэн хоол хүнс хэрэглэх, тохируулж идэх нь урт наслалтын гол нууц. 

 

 

Эх сурвалж: BusinessInsider