НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглан тэмдэглэх болсноор эдүгээ найм дахь жилтэйгээ золгож байна.
"Дэлхийн гар угаах өдөр”-ийг тохиолдуулан “Монголын улаан загалмайн нийгэмлэг” Монголын хүүхдийн ордонд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг оролцуулан зохион байгууллаа. Уг арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Монос Косметик” ХХК оролцож “Биомон кидс” брендийн гар ариутгагч болон гарын шингэн саванг хүрэлцэн ирсэн хүүхэд бүрд бэлэглэлээ.
Энэхүү өдрийн гол зорилго нь гарын ариун цэврийг байнга сахих, гар ариутгагч, нянгийн эсрэг үйлчилгээтэй саванг тогтмол аливаа нэг бохирдлоос сэргийлж хэрэглэх дадлыг амьдралын нэг хэсэг болгон хэвшүүлэхэд чиглэгддэг бөгөөд 2015 оныг “Цэвэр гарын төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
“Дэлхийн гар угаах өдөр”-ийг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдын дунд “эрүүл ахуй миний нүдээр” гар зургийн уралдаан зохион байгуулж ялагчдаа тодруулсан юм. Өдөрлөгт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 600 гаруй багш, сурагчид оролцож гар тогтмол угаах, эрүүл ахуйн мэдлэг мэдээлэлтэй болохын сацуу Улаан загалмайн хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд урлагийн тоглолт үзүүлсэн юм. Энэхүү өдрөөр иргэдийг гараа савандаж угаах, гар ариутгагчийг тогтмол хэрэглэж заншихыг дэмжиж, ач холбогдлыг нь ойлгуулах, энэ үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгдсэн кампанит ажлыг зохион явуулдаг тэмдэглэлт өдөр юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!