Дэлхийн Эдийн Засгийн Форум жил бүр эрхлэн гаргадаг "Өрсөлдөх чадварын тайлан"-гийн 2015-2016 оны дүнгээ есдүгээр сарын 30-нд дэлхий даяар танилцуулсан билээ.
Тэгвэл тус байгууллагын албан ёсны түншээр ажилладаг Нээлттэй Нийгэм Форумаас өнөөдөр Дэлхийн өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайлан дахь Монгол Улсын зэрэглэлийг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Манай орон энэ тайланд 11 дэх жилдээ оролцож, өрсөлдөх чадвараа үнэлүүлэв.
Энэ жилийн тайлан судалгаагаар Монгол Улсын өрсөлдөх чадварын түвшинд ахиц гараагүй байна. Манай улс авбал зохих 7 онооноос 3.8 оноо авснаар судалгаанд хамрагдсан 140 орноос 104-рт эрэмбэлэгджээ.
Судалгаанд хамрагдсанаас хойшхи хугацаанд манай улс 3.2-3.9 оноо авсан нь өрсөлдөх чадварын хувьд дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг харуулжээ.
Өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур үзүүлэлтээс Монгол улсын хувьд 2015 онд ТАВАН үзүүлэлтийн хувьд ахиц гарсан байна. Өмнөх онтой харьцуулахад:
Харин өрсөлдөх чадварын ГУРВАН үзүүлэлтийн түвшин буурчээ. Эдгээрээс
Макро эдийн засгийн тогтвортой байдлын түвшин буурахад улсын төсвийн алдагдал 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 11%-д хүрсэн, ДНБ-д эзлэх үндэсний хуримтлалын хэмжээ 24.3% болж буурсан, ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 75.5% болсон, инфляци өссөн, улсын зээлийн үнэлгээ буурсан нь нөлөөлсөн гэв.
Эдгээр 12 үзүүлэлтээс макро эдийн засгийн тогтвортой байдал, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, инноваци зэрэг таван үзүүлэлтээр авбал зохих онооны 50 хувьд ч хүрч чадаагүй байна.
Анхаарал хандуулах ёстой өөр нэг үзүүлэлт бол тухайн оронд бизнес эрхлэхэд саад болж буй хүчин зүйлс юм. Монгол орны хувьд Засгийн газрын тогтворгүй байдал, төрийн хүнд суртал зэрэг нь бизнеэс эрхлэгчдэд хамгийн их саад болдог гэсэн үр дүн харагдаж байна.
Өндөр хөгжилтэй орнууд болох Швейцар, Сингапур, АНУ, Герман, Нидерланд, Япон зэрэг улсууд өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлж байна. Эдгээр орнуудын хувьд төрийн институциудын үр ашигтай, ил тод байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, боловсролын чанар, бизнесийн төгөлдөршил, инноваци гаргах чадвар өндөр байна.
Харин манай урд хөрш Хятад улс 4.89 оноогоор 28-рт, хойд хөрш Орос улс 4.44 оноогоор 45-рт эрэмблэгдсэн хэмээн Нээлттэй Нийгэм Форумаас танилцууллаа.