Google Street View төслийн багийнхан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас эхлэн Баянзүрх, Улаан Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумуудын болон Мөрөн хотын зураглалыг буулгаад иржээ.
Тэд энэ аяллаа наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжлүүлсэн юм. Ингэснээр дэлхийн хамгийн өргөн сүлжээ Google map-ээс Монгол орны хамгийн үзэсгэлэнт газруудыг өөртөө шингээсэн Хөвсгөл аймгийн зураглалыг үзэх боломжтой болж байна.
ИНГЭЭД АЯЛЛЫН ФОТО ЗУРГУУДЫГ ХҮРГЭЕ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!