Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVIII дугаар “УНИВЕРСИАД” их наадмын нээлтийн ёслолын арга хэмжээ Завхан аймгийн төв Улиастай хотноо өнөөдөр боллоо.
Их наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд Завхан аймгийн Засаг дарга Ж. Жамьянтив, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Ганболд, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Биеийн тамир, спортын газрын дарга Д.Чойжилсүрэн, Улиастай сумын Засаг дарга Т.Ренчинваанжил болон Ховд их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, ОХУ-ын Тувагийн их сургууль, АШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС, Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургууль, Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль, Завхан Политехникийн коллежийн захирал, удирдах ажилтанууд оролцлоо.
Тус наадамд таван аймгийн их, дээд сургуулийн багууд болон ОХУ-ын Тувагийн их сургуулийн багууд уригдан оролцож байгаа аж. Нийт 300 орчим тамирчид сагсан бөмбөг, элсний волейбол, модон бөмбөг, шатар, ширээний теннис, үндэсний бөх гэсэн төрөлд авхаалж самбаагаа сорих нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!