Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, Энхтайваны гүүрний ачааллыг багасгах зорилгоор Энхтайвны гүрний зүүн талд Дунд гол дээгүүр 58 метр урт гүүр тавьж байна.
4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг ажлын гүйцэтгэгчээр "Оч наран" компани ажиллаж байгаа бөгөөд аравдугаар сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Уг байгууламж нь 1.5 км авто зам, 22 метр урт тунел, 58 метр урт гүүрээс бүтэж байгаа юм.
Түүнчлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хөрөнгөөр дугуйн зам тавих ажил хийгдэж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!