Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 9 сарын 17
iKon.MN

Монгол Улсын төрд 44 жил зүтгэсэн БНМАУ-ын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойн хүрээнд түүний хөшөөнд ах дүү, хамт ажиллаж байсан нөхөд болоод МАН-ын удирдлагууд цэцэг өргөлөө.

Юмжаагийн Цэдэнбал (1916.9.17-1991.4.20) нь 1952 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын лидерүүдийн нэг байсан. Тэрбээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан юм.

Тэрбээр 1925 онд сургуульд элсэж, 1929 онд төгссөн бөгөөд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн. Ингээд 1938 онд Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долоодугаар сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн  Юмжаагийн Цэдэнбал нь 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажилласан байна.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11