Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Чөлөөтийн тамирчид эх орондоо ирлээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 9 сарын 15
iKon.MN

АНУ-ын Лас-Вегас хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцсон Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр  11:50 цагт эх орондоо газардлаа.

Манай бөхчүүд 1971, 1974, 1975, 1985 онуудад ДАШТ-нээс гурван медаль авч байсан амжилтыг энэ жил давтсан бөгөөд ОХУ, АНУ, Гүржийн багуудын дараа 41 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарч ирэх жил Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох боломжтой болсон юм.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан, “Ирээдүй” цогцолбор сургуулийн дасгалжуулагч А.Энхээ нар ажиллажээ.

Эмэгтэй шигшээ багийн тамирчид 16-ны өдрийн 23:30 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны  буудалд газардах юм байна.

Гэрэл зургийг Б.Бямба-очир /mpa.mn/

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10