Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн ШИЛДЭГ ИХ ДЭЛГҮҮРҮҮД

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 9 сарын 15
iKon.MN

Зарим хүмүүст аялал гэдэг дэлгүүр хэсэхийн нэр байдаг. Харин зарим хүмүүст түүх соёлтой танилцах боломж. Тэгвэл энэ хоёрыг хэрхэн хослуулж болох вэ?

Ингээд жуулчдыг хамгийн их татдаг, дэлхийн хамгийн алдартай, түүхэн, томоохон дэлгүүрүүдийг танилцуулж байна. Эдгээр дэлгүүрүүдээс та тухайн орон нутгийн хэв маяг, соёлыг олж харж чадна.


Эх сурвалж: BusinessInsider

Зураг
1
KaDeWe хэмээн алдаршсан Kaufhaus des Westens дэлгүүр 1907 онд Германы нийслэл Берлин хотноо анх үүдээ нээжээ. Одоогоор эх газрын Европын хамгийн том их дэлгүүр юм. 645 мянган шоо метр талбайтай бөгөөд өдөрт 180 мянган үйлчлүүлэгч хүлээн авдаг. Энэхүү алдартай дэлгүүрийн барилгыг Германы архитекторч Эмил Шудт хийсэн бөгөөд Дэлхийн II дайны үед ихээхэн сүйтгэгджээ. Гэсэн хэдий ч 1950, 1956 онуудад ахин нээгдсэн аж.

Зураг
2
Lafayette буюу 280 гаруй жижиг дэлгүүрээс бүрдэх энэ гайхалтай их дэлгүүр загварын эх орон Францын Парис хотод байдаг. Энд ирсэн загварын хорхойтнуудын зүрх хурдан цохилох нь дамжиггүй. 1895 он буюу эрт дээр үед байгуулагдсан тус барилга анхнаасаа л дэлгүүрт зориулагдсан бөгөөд дээвэр нь гэхэд 10 хэсэг бүхий гоёмсог, бөмбөгөр шилээр хийгдсэн. Хэрэв энд ирвэл тус дэлгүүрт үнэгүй зохион байгуулагддаг загварын шоуны үе хамгийн тохиромжтой байх болно.

Зураг
3
“Бүх зүйлийг Бүх хүмүүст, Бүх газарт” гэсэн уриатай Харродс бол дэлхийн хамгийн алдартай дэлгүүр гэдэгтэй хэн ч маргахгүй. Лондонд очсон хэн бүрийн заавал очих ёстой газар бөгөөд шилдэг ресторанууд, 1830-аад оны үед анх нээгдсэн хүнсний худалдаагаараа алдартай. Одоогоор тус дэлгүүрт 5,000 гаруй хүн ажилладаг.

Зураг
4
Нью-Йорк хотын тавдугаар өргөн чөлөөнд байрлах Bergdorf Goodman дэлгүүрийн найман давхар барилгын давхар бүрт алдартай дизайнеруудын урласан тансаг бараа, ресторан, кафе бий. Энэхүү тансаг, чамин, хосгүй дэлгүүр 1899 онд анх оёдолчны жижиг дэлгүүр байсан бөгөөл 1928 онд Vanderbilt харш рүү нүүсэн байна.

Зураг
5
Өмнөд Солонгосын Бусан дахь Шинсэгае албан ёсоор дэлхийн хамгийн том их дэлгүүр гэж нэрлэгддэг. 5.4 сая шоо метр бүхий хоёр барилгаар бүрдэх бөгөөд дотроо мөсөн гулгуурын талбай, хоолны газрууд, гольфийн талбай, спа, цэцэрлэгтэй.

Зураг
6
Японы хамгийн загварлаг их дэлгүүр гэгддэг Исетан Токио хотод бий. Эндээс та мууран чихтэй толгойны алчуур, шивээсэн трико гэх мэт санаанд оромгүй зүйлс худалдан авч болно. Тус дэлгүүрийн давхар бүрт Япон дизайнеруудын бүтээл бий.

Зураг
7
Москвад байрлах GUM их дэлгүүр бол тус хотын хамгийн гол дэлгүүр юм. 20 мянга гаруй шилэн хавтангаас бүрдэх таазтай, мөн гайхалтай хэдий ч маш үнэтэй бараа бүтээгдэхүүн энд бий.

Зураг
8
Selfirdges их дэлгүүрийг Америкийн иргэн Харри Сэлфридж 1909 онд анх байгуулсан. Тэрбээр анх маш алдартай барилга барихаар төлөвлөж байсан бөгөөд Лондонгийн Оксфордын гудамжны нэгэн зэлүүд газрыг сонгожээ. Энэхүү дэлгүүр анх театр шиг хэв маяг, гоёмсог цонх, шинэлэг байдлаараа илүүтэй танигдсан. Мөн дэлхийн хамгийн том номын дэлгүүр, Европын хамгийн том, гоёмсог их дэлгүүр, зөвхөн баян чинээлэг хүмүүс гэхээсээ илүү олон нийтэд зориулсан худалдаа, хямдрал зарладаг гэдгээрээ анхдагч юм.

Зураг
9
1917 онд анх байгуулагдсан La Rinascente in Florence бол Италийн хамгийн алдартай их дэлгүүр юм. Энд ирэхдээ доод нь давхарт нь байрлах Made in Italy загварын дэлгүүрээр зочилбол гоёмсог бэлэг дурсгалын зүйлс олно. Мөн дээд давхарт байх кафед сууж байгаад алдарт Дуомог харах боломжтой.

Зураг
10
Заримдаа дэлхийн хамгийн анхны дэлгүүр гэж тодорхойлогддог Galleria Vittorio Emmanuele 1877 онд Италийн Миланд нээгджээ. Өндөр зэрэглэлийн загвар зохион бүтээгчдийн дэлгүүрээс бүрдсэн уг гудамж нь шил болон төмөр дээвэртэй. Мөн загварын нийслэлийн хамгийн эртний дэлгүүр, ресторанууд бий.

Зураг
11
Миланд байдаг Corso Como бол Vogue сэтгүүлийн редактораар ажиллж байсан Карла Соззагийн бүтээсэн дэлгүүр юм. Энэ газар дан ганц дэлгүүр биш зочид буудал, ресторан барнуудтай. Мөн урлагийн бүтээл, загвар, хөгжим, дизайнтай холбоотой зүйлс зарагддаг.

Зураг
12
Нью-Йоркын Хэралд скуэр дахь Macy’s анх 1858 онд байгуулагдсан бөгөөд 1924-2009 оны хооронд дэлхийн хамгийн том дэлгүүр хэмээн нэрлэгдэж байв. Нью-Йоркд байрлах бүхий л америк их дэлгүүрүүд тухайн хотынхоо соёлын нэг хэсэг байдаг. Тухайлбал Macy’s-ийн Талархлын баярын өдөр зохион байгуулдаг парад, Тусгаар тогтнолын өдрөөр болдог галын наадам гэх мэт. 1902 онд баригдсан баригдсан энэхүү барилгад хамгийн анхны орчин үеийн цахилгаан шат байдаг бөгөөд зарим нь одоо ч ашиглагдаж байна.

Зураг
13
Цаг хугацааг 1831 он руу аваачвал Такашимаяа кимоногийн дэлгүүр байжээ. Тэгвэл одоо Японы Киото дахь хамгийн чамин дэлгүүр болсон байна. Найман давхар бүхий энэ дэлгүүрийг загвар, гоо сайхан, хоолны эх орон гэж хэлж болно. Энд барууны брэндүүд элбэг байдаг ч дотоодын хэв маягийг илэрхийлэх зүйл маш олон.