Монгол Улсын анхны бага сургууль болох Монгол III сургуулийн шинэ байрны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Нэг ээлжиндээ 960 хүүхдийн хүчин чадал бүхий шинэхэн сургууль ийнхүү хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо.
Нээлтийн ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож багш, сурагчдад ажил, сурлагын амжилт хүсээд “Гуравдугаар сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтан булаг трейд” ХХК-ийн хамт олон улсын төсвийг хэзээ орох бол гэж хүлээж суухгүйгээр сургуулийн барилгыг хурдан ашиглалтад оруулахаар хүчин чадлаа дайчилж ажиллаад хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж байгаад баяртай байна. Тус сургуулийн барилгын зураг төсөл нь сүүлийн үеийн евростандартын дагуу хийгдсэн учраас жишиг сургууль болж байна. Цаашид баригдах сургуулиудыг энэ зургийн дагуу хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Өдгөө тус сургуульд 1,800 хүүхэд 2 ээлжээр хичээллэхээр бүртгүүлээд байна.
Гэрэл зургийг: Г.Өнөболд / mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!