Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Оюутнууд тангараг өргөлөө

С.Бадрал, iKon.mn
2015 оны 9 сарын 1
iKon.MN

2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр их, дээд сургуулиудын оюутнууд Чингисийн талбайд тангараг өргөлөө.

Тав дахь удаагийн тангарагийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг болон их дээд сургуулиудын захирлууд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Өнгөрсөн онд оюутнууд амжилт бүтээлээр дүүрэн байж, дэлхийн оюутны универсиад 2015 наадмаас жүдо бөх, буудлагын төрлөөр Монголын оюутнууд 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медаль авч,  дэлхийн 137 орноос 24 дүгээр байрт оржээ. Мөн Ази номхон далайн орнуудын оюутны математикийн анхдугаар олимпиадыг Монгол улсдаа амжилттай зохион байгуулж тэргүүн байрын шагналуудыг хүртсэн байна. 

Энэ хичээлийн жилд их, дээд сургуульд 19300 оюутан элсэн суралцаж байна. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13