Монголын хөлбөмбөгийн ертөнцөд шинэлэг хэлбэрийг оруулж ирсэн гудамжны хөлбөмбөгийн Tiger Street Football тэмцээн 3 дахь жилдээ амжилттай явагдлаа.
Энэ тэмцээн нь олон улсын түвшинд зохион байгуулагдаж, шагналын сангийн хэмжээгээрээ эрс ялгаран хөлбөмбөг сонирхогчдын дунд нэр хүндтэй болоод байгаа билээ.
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн талбайд 47 баг 2 сарын туршид ширүүн өрсөлдсөнөөс 2014 онд 2-р байрыг эзэлсэн хүчирхэг бүрэлдхүүнтэй Legend-2 баг түрүүлэн алтан медал, аваргын цомын эзэд болж 8,000,000 сая төгрөгийн шагналыг хүртлээ.
Тэмцээний дүнг танилцуулбал:
Хөлбөмбөгийн хөгжлийг дэмжигч Tiger брэндээс Tiger Street Football тэмцээнийг энэ жил дахин зохион явуулж хэрэглэгчиддээ бэлэг барьж буйдаа баяртай байгаа бөгөөд цаашид шинэлэг, сонирхолтой бэлгүүдийг хэрэглэгчиддээ хүргэсээр байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!