Бээжин хотын төв талбайд энэ есдүгээр сард болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцох билээ.
Цэргийн ёслолын жагсаалд манай 76 цэрэг оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 31 анги салбараас 63 албан хаагч, хилийн цэргийн 11 анги салбарын 13 албан хаагч байгаа юм.
18-38 насны эдгээр залуус энэ сарын 16-ны өдөр Бээжин хотын зорино. Цэргийн ёслолын жагсаал ирэх сарын 3-нд Бээжингийн Ёслолын Төв талбайд зохион байгуулагдана.
Тэдний бэлтгэлтэй Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар өчигдөр танилцлаа.
Гэрэл зургийг Г.Өнөболд/MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!