Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Токиод очвол үзэх ёстой 20 газар

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 8 сарын 7
iKon.MN

Ниппон Будокан (Nippon Budokan) 

Ихэнхдээ зүгээр л Будокан гэдэг. Токио хотын төвд орших спортын ордон.

 

Үндэсний Урлагийн Төв (The National Art Center)

Минатогийн Роппонги дүүрэгт орших урлагийн музей. Өмнө нь Токиогийн Их сургуулийн судалгааны лаборатори байсан газар.

 

 

Зожо жи (Zojo-ji)

Санен-зан Зожо жи бол Минатогийн хөрш Шибад байх Бүддийн хийд. Жодо-шу Бүддизмийн Чинзей урсгалын гол хийд.

 

 

Кабуки-за (Kabuki-za)

Гинза дахь Кабуки-за бол Токиод байдаг уламжлалт Кабуки жүжгийн гол театр.

 

 

Токиогийн Орчин үеийн Урлагийн Музей (Museum of Contemporary Art Tokyo)

1995 онд нээгдсэн Орчин үеийн урлагийн музей нь Кото дүүргийн Киба цэцэрлэгт байрладаг.

 

 

Үндэсний парламент (National Diet)

Үндэсний парламент бол Японы хоёр танхимтай хууль тогтоох байгууллага. Дээд (House of Councillors), доод (House of Representatives) хоёр танхим нь иргэдийн шууд сонгуулиар байгуулагддаг. Хууль батлахаас гадна ерөнхий сайдын томилох үүрэгтэй. 1889 онд Мэйжигийн хувьсгалын дараа байгуулагдсан. 1947 онд үндсэн хуулийг төрийн дээд эрх мэдэл болгосноос хойш өнөөг хүртэл одоогийн хэлбэрээр ажиллаж байгаа. Ордон нь Чиёдагийн Нагатачод байрладаг.

 

 

Доод танхимын ордон (House of Representatives)

Үндэсний парламентын доод танхим байрлах ордон.

 

 

 

Үндэсний парламентын ордон (National Diet Building)

Чиёдагийн Нагатачод байрлах Үндэсний парламентын ордон бол дээд, доод хоёр танхимын хуралдах байр.

 

 

 

Мирайкан (Miraikan)

Шинжлэх Ухаан, Инновацийн Үндэсний музей. Зүгээр Мирайкан гэж дуудаж болно. Японы Шинжлэх Ухаан, Технологийн Агентлагаас байгуулсан.

 

 

 

Токиогийн үндэсний Музей (Tokyo National Museum)

1872 онд байгуулагдсан Японы хамгийн эртний, хамгийн том музей. 110,000 орчим үзмэртэй. Музей нь үзмэртэйгээ холбоотой судалгаа, танин мэдэхүйн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

 

 

 

Токиогийн Метрополитан Урлагийн Музей (Tokyo Metropolitan Art Museum)

Токио дахь урлагийн музей. Орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэй байгуулагдсан музей гэнэ.

 

Шибуяа (Shibuya)

Шибуяа бол Токиогийн онцгой, гол дүүрэг.

 

 

 

Эдо-Токио Музей (Edo-Tokyo Museum)

Энэ бол Эдогийн үеийн Токио хотын түүхийг харуулсан музей. 1993 онд байгуулагдсан.  Өвөрмөц хийц загвартай байшингаараа алдартай.

 

 

 

Цукижи Хонган-жи (Tsukiji Hongan-ji)

Заримдаа хуучны роман хэлбэрийн Хонган-жи хийд ч гэдэг. Цукижи дүүрэгт орших Жодо Шиншу урсгалын Буддист хийд.

 

 

Иокохама Урлагийн Музей (Yokohama Museum of Art)

1989 онд байгуулагдсан. Минато Мираи 21 дүүрэгт, Иокохама цамхагийн хажууд байрладаг.

 

 

Өрнөдийн Урлагийн Үндэсний Музей (National Museum of Western Art)

Өрнө дахины урлагийн бүтээлүүдээс бүрдсэн Японы гол арт галлерей.

 

 

 

21 21 Дизайны байгууламж (21 21 Design Sight)

Минатогийн Роппонгид байрлах дизайн урлагийн музей. 2007 онд архитектор Тадао Андо, загвар зохион бүтээгч Иссэй Мияаки нар байгуулжээ.

 

 

 

Токиогийн цамхаг (Tokyo Tower)

Харилцаа холбоо, үзвэрийн зориулалттай цамхаг нь Минатогийн Шиба-коэн дүүрэгт байрладаг. 332.9 метр өндөр цамхаг нь Япондоо өндрөөрөө хоёрт ордог. Эйффелийн цамхагтай ижил загвартай.

 

 

 

Асакуса (Asakusa)

Асакуса бол Таито дахь Сэнсо-жи хэмээх Буддын хийдээрээ алдартай дүүрэг. Хэд хэдэн ийм хийд байдаг ба тэдгээрт олон янзын наадам зохион байгуулагддаг.

 

 

 

Сэнсо-жи (Senso-ji)

Асакусад байрлах эртний Буддын сүм. Токиогийн хамгийн эртний сүм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Шинто шашны бунхан болсон.

 

Эх сурвалж: Yapq