Энэ жилээс эхлэн рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон билээ.
Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл - Эрдэнэ” хамтлаг хүртэж байна. Найман ширхэг “Алдрын од” -ыг тус хамтлагийн үе үеийн төлөөлөлд гардуулж “Соёлын төв өргөө”-ний тусгайлан бэлтгэсэн хананд “Соёл - Эрдэнэ” хамтлагийн одыг байрлууллаа.
Мөн энэ сарын 30-ны өдөр буюу өнөөдөр 20:00 цагаас Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолт болох юм.
Энэхүү үйл явдлын фото сурвалжлагыг хүргэж байна.
Гэрэл зургийг Г.Өнөболд/MPA.mn